“Д.Трампыг амласнаа биелүүлнэ гэж найдаж байна” | News.MN

 “Д.Трампыг амласнаа биелүүлнэ гэж найдаж байна”

 “Д.Трампыг амласнаа биелүүлнэ гэж найдаж байна”

 “Д.Трампыг амласнаа биелүүлнэ гэж найдаж байна”

“АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ойрын хугацаанд Сириэс цэргээ гаргах амлалтаа биелүүлэхийг Турк улс  хүсч байна” хэмээн Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган өчигдөр /2019.02.03/ телевизэд өгсөн ярилцлагадаа дурдав.

Сири дэх АНУ-ын цэргүүдийг ойрын хугацаанд эргүүлэн татна хэмээн Д.Трамп хоёр сарын өмнө мэдэгдэж байсан билээ. Д.Трампын энэхүү санаачилгыг Туркийн төрийн тэргүүн талархан хүлээн авсан төдийгүй Сирид аюулгүйн бүс байгуулах асуудлаар Турк, АНУ хоёр санал нэгдээд байгаа. АНУ-ын цэргүүд Евфрат мөрний зүүн эргийг орхисны дараа Турк улс аюулгүйн бүсийг хянаж, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн Т.Эрдоган ярилцлагадаа онцолжээ.

Харин Сириэс цэргүүдээ эргүүлэн татах төлөвлөгөөг АНУ-ын талаас боловсруулсан боловч хэрэгжүүлж дуусахад багагүй хугацаа орох төлөвтэй байгаа юм.

АНУ-ын цэрэг Сирид байсаар байвал тус улсад байгаа курдуудын эсрэг Анкара өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгааг Т.Эрдоган өнгөрөгч оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан. Харин Сириэс цэргээ татах тухай мэдэгдлийг Д.Трамп хийсний дараа хоёр улсын төрийн тэргүүн утсаар ярьж, АНУ-ын дэмждэг курдуудын эсрэг Турк улс байлдааны ажиллагаа явуулахгүй байхаар тохиролцсон.

Анкара Сирийн Курдүүдийг өөрийнх нь газар нутагт салан тусгаарлах ажиллагаа явуулдаг Туркийн Курдүүдтэй хэлхээ холбоотой учраас улсынх нь аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж үздэг билээ.

Эх сурвалж: Спутник

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 149.167.33.143

ГЭНЭН ХҮМҮҮС ХОРВООГООР ДҮҮРЭН БУЙ ЗАА. АНУ СИРИ-ЭЭСЦЭРГЭЭ ГАРГАХГҮЙ Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2019-02-04 2.27.103.93

Энэ усан тэнэг, солиотой өвгөн тэтгэвэртээ гарахгүй юугаа хийж дэлхий дахиныг үймүүлж явна вэ? Ихэнх америкчуудын үнэн дүр нь болохоор ийм этгээдийг ерөнхийлөгчөөр сонгох нь ч аргагүй юм даа.

Avatar

Монгол хүн. 2019-02-04 103.10.21.44

Америкчуудыг гармагц Күдүүдийг аландаа гэсэн Эрдагон новшийг ойлгохгүй байгаа бол Америкчууд тэнэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж