Дархан Сэлэнгийн замд авто ослын улмаас нэг хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Дархан Сэлэнгийн замд авто ослын улмаас нэг хүн бэртжээ

Дархан Сэлэнгийн замд авто ослын улмаас нэг хүн бэртжээ

Дархан-Сэлэнгийн замд авто ослын улмаас нэг хүн бэртэж гэмтжээ. Тодруулбал, энэ сарын 3-4-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Хоёрын даваа гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20км-т/ иргэн С-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ иргэн У-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага шөнийн 01.41 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн таван алба хаагч нэг автомашинтай 20 км замыг туулан 02:05 цагт очиж,  31 настай эрэгтэй Ш-г автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж