Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв | News.MN

Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв

Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв

Сонгинохайрхан дүүргийн МАН 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөв

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан МАН-аас шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээг энэ сарын 2-ны өдөр зохион байгуулав. Энэ өдөр дүүргийн МАН шинээр 500 гишүүнээр эгнээгээ өргөтгөлөө.

Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Би анх дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдохдоо Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гишүүдийн тоог өргөжүүлэх, улам өнөр өтгөн болох, гишүүд дэмжигчдийнхээ улс төрийн соёлыг дээшлүүлэх, намаас нэр дэвшиж сонгогдсон хүмүүсийнхээ ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулна гэж хэлж байсан. Энэ дагуу өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр 500 гишүүнээр намынхаа эгнээг өргөтгөж байна” гэлээ.

Шинээр намын батлахаа гардаж буй гишүүд Монголын улс төрийн том хүчин болох МАН-ыг сонгон гишүүнээр элссэндээ сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.

Нийслэлийн хүн амын 10 гаруй хувь нь амьдардаг Сонгинохайрхан дүүрэгт шийдэх олон асуудал байгааг цаашид намын шинэ залуу гишүүдтэй хамтран шийдвэрлэхээр төлөвлөсөн талаараа намын дарга нь ярилаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oops 2019-02-04 49.0.212.116

ДАРГА НАРЫНХАА ЦҮНХИЙГ БАРЬЖ ГҮЙЖ ГУТЛЫГ НЬ ДОЛООГЧИД Л БАЙХ ШИВ, ӨСӨХ ИДЭР АВИЛГАЧ НАР ЮМ БИЗ ДЭЭ. ГАЙГҮЙ Ч ХЭВТЭНЭ ДЭЭ, ОДОО МАН-ААР ЮУГАА ХИЙХЭВ ДЭЭ, МООДНООС ГАРЧЛАА Ш ДЭЭ. ТЭНЭГ 500 МИНЭЭ.

Avatar

zochin 2019-02-04 202.179.24.15

ene bol soliorol

Avatar

Зочин 2019-02-04 43.242.243.164

Гишүүнээр элсэхэд хэдийг өгч байна вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж