Орост автобус онхолдож, долоон хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Орост автобус онхолдож, долоон хүн нас баржээ

Орост автобус онхолдож, долоон хүн нас баржээ

ОХУ-ын баруун хэсгийн Смоленск хотоос Москвагийн өмнөд хэсэгт орших Калуга муж руу бага насны хүүхдүүд суулгаж явсан автобус онхолдож, жалга руу унасны улмаас долоон хүн нас барж, 31 хүн бэртэж гэмтжээ.

Нас барсан долоон хүний дөрөв нь бага насны хүүхэд байсан бол бэртэж гэмтсэн хүмүүсийн 23 нь хүүхэд байсан тухай Калуга мужийн захирагч Константин Горобцов мэдээлэв. Осол гаргасан хэргээр автобусны жолоочийг баривчилсан бөгөөд түүний хэлж байгаагаар хурдтай давхиж явах үед тоормос нь эвдэрсэн аж.

Хохирогчдод шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлэх үүргийн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев  Эрүүл мэндийн яаманд өгчээ.

Эх сурвалж: Синьхуа

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж