Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн этгээдүүдийг шалгаж байна | News.MN

Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн этгээдүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн этгээдүүдийг шалгаж байна

Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн этгээдүүдийг шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид  энэ сарын 2-ны өдөр  20 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгт хуурамчаар хэвлэн,  гүйлгээнд оруулсан гурван этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Дээрх гэмт хэргийг   О,У,Э  нар үйлдсэн бөгөөд тэд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байгаад  2017 онд Өршөөлийн  хуулиар суллагдсан байсан аж. 

Гэмт этгээдүүд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний  цэг,  мод нүүрс хувиараа зарж борлуулдаг иргэдээс эд зүйл худалдан авах замаар мөнгөн дэвсгэртийг солиулсан байна. Тэд хэвлэсэн мөнгөө нийслэл болон орон нутагт гүйлгээнд оруулсныг  шалгалтын явцад илрүүлжээ. 

Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийг судлан үзэхэд хуурамч 20 мянган  төгрөгийн дэвсгэрт илэрсэн 88 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 13 гомдол буцаж, 75 гомдол эрүүгийн хэрэг үүсгэгдэн эзэнгүй шалгагдаж байсныг О,У,Э нар  бүлэглэн үйлдсэн болохыг тогтоосон байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 103.26.193.168

шууд бууд.эх орноосоо уравсантай адил үйлдэл шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж