Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан
XVII Жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан
Posted by Mongolian National Broadcaster on Sunday, February 3, 2019
Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.
Сар шинийн баярт зориулсан битүүний барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ.
Архангай аймгийн харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн арслан Д.Тогтохжаргалыг, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбыг давж шөвгийн дөрөвт үлдсэн. Долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давж, наймын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг давж түрүүллээ.
Хөвсгөл аймгийн харьяат, Улсын арслан Ц.Содномдорж дөрвийн даваанд аймгийн начин Н.Жаргалбатыг, тавын даваанд аймгийн арслан Х.Цогтгэрэлийг, зургаагийн даваанд улсын начин Д.Анартай тунаж давсан. Улмаар наймын даваанд улсын аварга С.Мөнхбатыг давсан ч улсын арслан Р.Пүрэвдагвад уналаа.
Улсын арслан Р.Пүрэвдагва давлаа
Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын аварга Н.Батсууриар долоо давж, түрүү булаалдахаар үлдлээ.
Мөн улсын арслан Ц.Содномдорж улсын аварга С.Мөнхбатаар долоо давж, үзүүр түрүүнд үлдээд байна.
Хэдхэн мөчийн дараа хүчит бөхийн барилдааны найман даваа эхэлнэ.
Улсын аварга Н.Батсуурь улсын арслан Р.Пүрэвдагвыг амлав
Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын аварга Н.Батсуурь улсын начин Э.Энхбатыг, улсын аварга С.Мөнхбат улсын харцага М.Бадарчийг давлаа. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва улсын аварга Ч.Санжаадамбыг, улсын арслан Ц.Содномдорж улсын начин Д.Анарыг давлаа.
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нар үлдээд байна.
Улсын аварга Н.Батсуурь улсын арслан Р.Пүрэвдагвыг амлаж, улсын аварга С.Мөнхбат улсын арслан Ц.Содномдорж нар тунаж үлдлээ.
Ч.Санжаадамба аварга Р.Пүрэвдагва арсланг амлав
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын арслан Р.Пүрэвдагвыг амалсан бол улсын арслан Ц.Содномдорж улсын начин Д.Анар нар туналаа.
Зургаагийн давааны оноолтыг хүргэе.
Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ –- улсын начин Э.Энхбат /Булган/
Улсын аварга С.Мөнхбат /Увс/– улсын харцага М.Бадарч /Архангай/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – улсын начин Д.Анар /Дорнод/
Тавын давааны оноолтыг хүргэж байна
Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Тавын давааны оноолтыг хүргэе.
Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– улсын начин Д.Амарсайхан /Булган/
Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/
Улсын аварга С.Мөнхбат /Увс/– улсын начин Ж.Чулуунбат /Баянхонгор/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн арслан Х.Цогтгэрэл /Булган/
Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – улсын начин Б.Даваа-Очир /Хөвсгөл/
Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/– улсын начин Э.Энхбат /Булган/
Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – улсын харцага М.Бадарч /Архангай/
Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор/ – улсын начин Д.Анар /Дорнод/
Улсын начин Б.Даваа-Очир харцага О.Хангайгаар дөрөв давсан ч арслан Р.Пүрэвдагвад уналаа.
Сар шинийн барилдаанд түрүүлэх магадлалтай бөхөөр улсын харцага О.Хангайг нэрлэж байсан ч энэ жил гурав давсан ч бөхчүүдийн чансааг тэргүүлэв.
Аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын арслан Э.Оюунболдоор дөрөв давлаа
Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн заан Э.Энх-Амгалангаар, улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Б.Цэдэнсодномоор дөрөв давлаа.
Аймгийн арслан Х.Цогтгэрэл улсын арслан Э.Оюунболдоор, улсын начин Д.Амарсайхан улсын харцага Ш.Мөнгөнбаатараар дөрөв давж, шөвгийн 16-д үлдлээ.
Дөрвийн давааны оноолтыг хүргэж байна
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа тун удахгүй эхэлнэ. Дөрвийн давааны оноолтыг хүргэж байна.
Улсын аварга Ч.Санжаадамба – аймгийн заан Э.Энх-Амгалан
Улсын аварга Н.Батсуурь – аймгийн арслан Б.Лхагвадорж
Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан Б.Цэдэнсодном
Улсын арслан Э.Оюунболд – аймгийн арслан Х.Цогтгэрэл
Улсын арслан Ц.Содномдорж – аймгийн арслан Н.Жаргалбат
Улсын харцага Р.Пүрэвдагва – аймгийн арслан Д.Тогтохжаргал
Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн арслаэ Ш.Мөнх-Од
Улсын заан Б.Батмөнх – аймгийн арслан Д.Бадамгарав
Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан У.Береке
Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан Б.Хашбат
Улсын харцага М.Бадарч – аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр
Улсын харцага О.Хангай – улсын начин Б.Даваа-Очир
Улсын харцага Н.Золбоо – улсын начин Б.Чимэдвандан
Улсын харцага Н.Золбоо – аймгийн арслан Э.Баасанжав
Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – улсын начин Д.Амарсайхан
Улсын харцага Т.Бэгзсүрэн – улсын начин Д.Анар
Улсын начин Э.Энхбат – улсын начин Б.Батжаргал
Улсын начин Ч.Батчулуун – улсын начин Ж.Чулуунбат
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ
Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Гурвын давааны оноолтыг хүргэж байна
Улсын аварга Ч.Санжаадамба – аймгийн арслан Г.Отгонбаатар
Улсын аварга Н.Батсуурь – аймгийн арслан М.Батцэнгэл
Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан Э.Нямаа
Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн арслан Г.Өсөхбаяр
Улсын арслан Э.Оюунболд – аймгийн харцага Б.Хүдэрчулуун
Улсын арслан Ц.Содномдорж – аймгийн харцага Ц.Эрхэмбаяр
Улсын харцага Р.Пүрэвдагва – аймгийн арслан Э.Ариунбуян
Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн харцага Б.Энхсайхан
Улсын гарьд Ж.Эрдэнэбат – аймгийн арслан Ш.Мөнх-Од
Улсын заан Б.Батмөнх – аймгийн арслан Б.Суманчулуун
Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан Б.Хашбат
Улсын харцага Д.Бат-Эрдэнэ – аймгийн арслан Н.Жаргалбат
Улсын харцага М.Бадарч – аймгийн арслан Б.Мижидсүрэн
Улсын харцага О.Хангай – аймгийн заан Л.Батсайхан
Улсын харцага Н.Золбоо – аймгийн арслан Э.Баасанжав
Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – улсын начин Ц.Одбаяр
Улсын харцага Т.Бэгзсүрэн – аймгийн арслан Д.Тангад
Улсын начин Э.Энхбат – аймгийн заан Ч.Эрдэнэсайхан
Улсын начин Ч.Батчулуун – аймгийн арслан Т.Сайханжаргал
Улсын начин Ч.Баянмөнх – аймгийн арслан Д.Бадамгарав
Улсын начин Б.Сангисүрэн – аймгийн арслан Д.Тогтохжаргал
Улсын начин Б.Амарзаяа – аймгийн арслан Б.Лхагвадорж
Улсын начин Ж.Чулуунбат – аймгийн арслан Б.Батдорж
Улсын начин Ш.Шинэбаяр – аймгийн хурц арслан У.Береке
Улсын начин Б.Батжаргал – аймгийн асрлан Э.Мөнхбаатар
Улсын начин Б.Анар – улсын начин Д.Амаржаргал п
Улсын начин Ч.Хөхчирэнгэр – аймгийн арслан Б.Цэдэнсодном
Улсын начин Д.Амарсайхан – улсын начин Э.Ванданцэрэн
Улсын начин Б.Чимэдвандан – аймгийн харцага Д.Пүрэвдорж
Улсын начин Б.Серик – аймгийн харцага Х.Цогтгэрэл
Улсын начин Г.Ганжап – аймгийн заан Э.Энх-Амгалан
Улсын начин Б.Даваа-Очир – аймгийн хурц арслан Э.Ууганбаяр
П.Бүрэнтөгс арслан Швейцараас иржээ
Швейцарын Цюрих хотод ФЕСПО олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 1-3-ны өдрүүдэд болсон. Уг үзэсгэлэнд улсын арслан П.Бүрэнтөгс улсын гарьд Ө.Бат-Оршихын хамт оролцож, монгол бөхийн дэвээ шавааг үзүүлж, гадаадын зочдод үндэсний бөхөө сурталчлан таниулахад гар бие оролцсон. Олон улсын үзэсгэлэнд эх орноо сурталчилсан бөхчүүд өнөө өглөө Улаанбаатарт ирсэн ч бөхийн барилдаанд барилдаж байна.
Улсын арслан П.Бүрэнтөгс нэгийн даваанд аймгийн начин Н.Даваадоржийг, хоёрын даваанд аймгийн начин О.Мөнх-Эрдэнийг давсан бол гурвын даваанд аймгийн арслан Г.Өсөхбаярыг амлажээ.
“Буянт-Ухаа” ордонд болж буй хүчит бөхийн барилдааны гурвын даваа энэ цагт эхэллээ.
Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ
Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн начин Ц.Заяатүшигээр, улсын аварга Н.Батсуурь аймгийн начин Б.Пүрэвдоржоор, улсын аварга С.Мөнхбат аймгийн начин Ө.Дүүрэнбаяраар хоёр давлаа. Мөн П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нарын арслангууд учраа бөхөө давлаа.
Аймгийн харцага Б.Хүдэрчулуун улсын харцага Х.Гантулгаар, аймгийн харцага Б.Энхсайхан улсын харцага Х.Бат-Өлзийгөөр, аймгийн заан Л.Батсайхан улсын начин Б.Насандэлгэрээр, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан улсын начин Ш.Тогтохбаяраар хоёр даваад байна.
Бөхийн барилдаан үзэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирлээ
Хүчит бөхийн барилдаан үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар "Буянт-Ухаа" ордонд хүрэлцэн ирлээ.
Улсын цолтой бөхчүүд аймгийн цолтнуудад өвдөг шороодов
Аймгийн начин О.Заяатүшиг улсын заан М.Өсөхбаяраар, аймгийн нэмэх начин О.Мөнх-Эрдэнэ улсын харцага Ө.Даваабаатараар, аймгийн начин С.Галданцогт улсын харцага Г.Алтангэрэлээр тус тус нэг давлаа.
Мөн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, аймгийн начин Ө.Дүүрэнбаяр улсын харцага Н.Батзаяаг нэгийн даваанд давлаа.
Улсын цолтой дараах бөхчүүд барилдана
БАРИЛДАХ БӨХЧҮҮД
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын аварга Н.Батсуурь
Улсын аварга С.Мөнхбат
Улсын арслан П.Бүрэнтөгс
Улсын арслан Э.Оюунболд
Улсын арслан Ц.Содномдорж
Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
Улсын заан Д.Баасандорж
Улсын заан М.Өсөхбаяр
Улсын заан Б.Батмөнх
Улсын заан Б.Соронзонболд
Улсын харцага Ш.Уламбаяр
Улсын харцага Н.Батзаяа
Улсын харцага Ө.Даваабаатар
Улсын харцага А.Бямбажав
Улсын харцага Г.Алтангэрэл
Улсын харцага Б.Бат-Өлзий
Улсын харцага Х.Гантулга
Улсын харцага Д.Бат-Эрдэнэ
Улсын харцага М.Бадарч
Улсын харцага О.Хангай
Улсын харцага Н.Золбоо
Улсын харцага Ш.Мөнгөнбаатар
Улсын харцага Т.Бэгзсүрэн
Улсын начин Э.Энхбат
Улсын начин И.Ёндонсамбуу
Улсын начин Ц.Лхагвасүрэн
Улсын начин Ч.Батчулуун
Улсын начин Б.Насандэлгэр
Улсын начин Л.Гантулга
Улсын начин Ш.Тогтохбаяр
Улсын начин Ч.Баянмөнх нарын улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж байна.
Хүчит бөхийн барилдаан эхэллээ
XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” ордонд эхэллээ.
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан анх удаа уг ордонд болж байна.
Барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдана.
Барилдааныг үзэхээр УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд, гадаад дотоодын хүндэт зочид хүрэлцэн ирж үзэж байна.
Холбоотой мэдээ