Театрын их наадам болох “ Гэгээн муза- 12” наадмын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус наадам ирэх тавдугаар сарын 13-23-ны хооронд болох юм. Наадамд Монгол, ОХУ, БНСУ, ХБНГУ, Швейцарь зэрэг найман орны уран бүтээлчид өрсөлдөхөөр зэхээд байгаа аж.
Хэвлэлийн бага хуралд Төрийн Соёрхолт Н.Сувд, АЖ С.Сарантуяа, , УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Нийгмийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцсон юм. “Гэгээн муза–12 “наадамын бэлтгэл ажил арванхоёрдугаар сараас эхэлжээ. Энэхүү наадамд олон улсын 49 бүтээл ирснээс 48 уран бүтээл тоглогдох болжээ. Энэ жилийн наадмын гол онцлог нь урд өмнөхөөс хоёр дахин их уран бүтээл тоглогдож байгаагаараа онцлогтой.
Тус наадамд: Өрсөлдөх дөрвөн төрлийг дурдвал, хөгжимт жүжгийн төрөл, хүүхдийн жүжгийн төрөл, нэг хүний жүжгийн төрөл, хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл тус тус тоглогдоно.
Хөгжимт жүжгийн төрөлд:
УДЭТ-ийн бүтээл“ Чөлөөт хос”
Ховд аймгийн ХДТ-ийн бүтээл “ Галдан бошигт хаан”
ОХ- ын Буриад улсын ДУАТ- ын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи”
БНХАУ-ын ӨМӨЗО–ны “Хаан титэм” соёлын компанийн бүтээл “Хар торгон хамжаар”өрсөлдөнө.
Харин хүүхдийн жүжгийн төрөлд:
“Арван хоёр сар”
“Сарыг нураасан саваагүй бэлтрэг”
“Алладины шидэт дэнлүү”
Солонгос улсын “ Төсөөллийн байшин” театрын бүтээл “… Дараа”
Нэг хүний жүжгийн төрөлд:
“Хүний дуу хоолой” \ Монгол\
“ Ялаа” \ Монгол\
“ Хайрт минь би чамайг хүлээж байна” \ Монгол\
“ Танихгүй эмэгтэйн захидал” \ Монгол\
“ Улаан дэнлүүт асар” \ Монгол\
“ Гараа надад өгөөч “\ Орос\
“Амок” \Коссова\
“ Ганцаараа” \Эстон\
“Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” \Швейцарь\
Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөлд:
Баянхонгор аймгийн “ Тэмүүжин” театрын бүтээл “ Сүүлчийн шалгалт”, “Муурын байшин”,
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвийн бүтээл “Өвгөн бар хоёр” бүтээлүүд тус тус тоглохоор болжээ.
Гэгээн муза наадмын бэлтгэл ажлын төлөөллөгчид
Б. АМАРЖАРГАЛ