Дэлхийн аваргад нутгийнхан нь автомашин бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргад нутгийнхан нь автомашин бэлэглэлээ

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэдэд хүндэтгэл үзүүлэх ёслол өчигдөр Чингис хотод болжээ. Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор С.Цэрэнчимэдийг Хэнтий аймгийн “Хүндэт иргэн” цолоор өргөмжилсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын төрийн далбааг дэлхийн тавцанд мандуулж, эх орныхоо төрийн дууллыг цуурайтуулсан Хэнтийн унаган охиндоо нутгийн зон олон, элэг нэгт ахан дүүсээс нь хүндэтгэл үзүүлж, олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргахыг хүсэн ерөөж, 50 сая төгрөгийн үнэ бүхий шинэ дунд гарын жийп авто машинаар мялаажээ.

Дэлхийн аваргад хүндэтгэл үзүүлэх ёслолд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж урилгаар оролцсон байна.

 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж