Фэйсбүүк үүссэний 15 жилийн ой өнөөдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк үүссэний 15 жилийн ой өнөөдөр тохиож байна

Фэйсбүүк үүссэний 15 жилийн ой өнөөдөр тохиож байна

Одоогоос 15 жилийн өмнө энэ өдөр буюу 2004 оны хоёрдугаарсарын 4-нд Харвардын их сургуулийн дотуур байрны жижигхэн өрөөнд өдгөө бидний салшгүй хэрэглээ болж буй дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох фэйсбүүк үүсч байжээ.

Харвардын их сургуулийн оюутан Марк Зукербергийн бүтээсэн цахим сүлжээг өнөөдөр дэлхий даяар нийт 2,3 тэрбум хүн хэрэглэж байна. 2018 оны байдлаар компанийн нийт ашиг 22 тэрбум ам.долларт хүрч, борлуулалтын ашиг 55 тэрбум ам.доллар болжээ.  Дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг Марк Зукерберг энэ жил 34 настай.

Сүүлийн үед удаа дараа цахим халдлагад өртөж олон сая хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдаж, хүмүүсийн хаяг устсанаас хэрэглэгчдийн итгэл ихээр буурсан ч  хэрэглэгчдийнхээ итгэлийг сэргээхийн тулд 30 гаруй мянган ажилтныг  зөвхөн мэдээллийн аюулгүй байдлыг хянахад чиглүүлэн ажиллуулж байгаа ажээ.

Эх сурвалж: BUSINESSINSIDER

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж