Хүүхэд ба танихгүй хүн

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Хүүхэд ба танихгүй хүн

Хүүхэддээ хүүхэд хулгайлдаг хүмүүс байдаг тухай хэлж байх нь зүйтэй. Хүүхдийг  хүчээр эсвэл хуурч авч явдаг талаар ярилцах нь хамгийн нээлттэй сэдэв. Үр хүүхдээ бусдад алдсан хүмүүс бодит жишээ байдаг. Би 6,9 настай хүүхдүүддээ хулгайлагдсан 4 настай охины тухай ярьж өгсөн нь тэднийг болзошгүй үйлдлээс хамгаалах гэсэндээ тэр. Мэдээж би тэдэнд бэлгийн хүчирхийллийн тухай огт үг цухуйлгаагүй ч хүүхэд хулгайлдаг тэдгээр эдгээдүүд дараа нь алдаг гэдгийг хэлсэн. Би хүүхдээ танихгүй хүнээс болгоомжилж айж байх нь хамгаалах арга гэж боддог.  Бид  гадаа тоглож байгаад алга болсон хүүхдүүдийн тухай бишгүй сонсдог.  Үүнд цаг хугацаа огт хамаагүй. Хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа нь харамсалтай.  Үр хүүхдээ хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах энгийн арга бол хүүхдээ ганцааранг нь огт үлдээж болохгүй. Хэрэв хүүхэд гадаа ганцаараа тогломоор байна гэвэл шууд л үгүй гэж хэл. Бас найзад нь найдаж  орхиж огт болохгүй. 9 настай хүүхдийг тэр бүр цагдах нь хэцүү ч хайхрамжгүй хандаж хүүхдээ аюулд оруулах хэрэггүй.
Танихгүй хүний талаар сайн анхааруул.
• Танихгүй хүнтэй хаашаа ч хамт явж болохгүй гэдгийг тайлбарла. Онцгой үед хэрэг болох гэр бүлийн кодтой бол.
 • Хүүхдэд хашгирахыг зааж өг. Тусламж хэрэгтэй үед хамгийн чангаар хашгирч, бусдыг дуудаж, “Энэ хүн миний аав ээж биш” гэж  орилохыг зааж өг. Энэ нь бусад хүмүүст анхаарах дохио болно гэдгийг ойлгуул.
• Бусдын эрхэнд орсон үед яаж гараас нь мултрахыг зааж бай. Ийм үед хүүхэд танихгүй этгээдийн нүд эсвэл хамгийн эмзэг газар руу цохиж гараас нь мултрах боломжтойг сануулж бай.
• Хүүхэдтэйгээ тэгвэл яах вэ гэдэг тоглоом тоглож бай. Түүнээс ийм  үед яах вэ гэж асуу. Жишээлбэл дэлгүүрт төөрвөл яах вэ, танихгүй хүн юм асуувал юу гэж хариулах вэ гэх мэтчилэн асууж, яавал ийм байдлаас гарах хамгийн сайн аргыг олж өгөөрэй. Хүүхэдтэйгээ ярилцахдаа илэн далангүй байж , түүнээс үнэнийг нуух хэрэггүй. Хүүхэд бодит амьдралд заналхийлж байдаг аюулын талаар зөв ойлголттой болж, өөрийгөө хамгаалахад бэлэн байх нь чухал.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж