Ерөнхийлөгчийн зарлигаар “Шилдэг өнгө” продакшны захирал, жүжигчин С.Өлзийхүүд өчигдөр /2019.02.03/ Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ.
Түүний энэ баярт мөчийг нь хуваалцаж, баяр хүргэхээр Төрийн ордны гадна талбайд хошин урлагийн гавьяатууд цугларсан байлаа. Цэнхэр торгон дээлээр гангарч, энгэртээ Монгол Улсын гавьяат жүжигчин цол гялалзуулсан түүнд ангийн хоёр ч гавьяат жүжигчин баяр хүргэхээр ирсэн байв. Тодруулбал Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар ирсэн байсан бол хошин урлагийн ахмад жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа, Л.Чаминчулуун нараас гадна О.Бат-Өлзий, Х.Баттулга /Аглуу/, Н.Ариунболд /Бооёо/, Г.Золбоот, П.Эрдэнэзаан, Ш.Одончимэг М.Баярмагнай зэрэг гавьяатууд баяр хүргэсэн юм.