Бээжингийн “Huaxia” банкны IT инженер, 43 настай Чин Чишень бэлэн мөнгөний машины программын алдааг ашиглан 2016 оноос эхлэн нийт нэг сая орчим ам.долларыг завшсан нь илчлэгдэж 10 жил таван сар хорих ялаар шийтгүүлжээ.
Тэрбээр 2016 онд бэлэн мөнгөний машины програм хангамжид алдаа гарч, шөнө бүр тодорхой цагт АТМ-с бэлэн мөнгө авахад програмд бүртгэгдэхгүй байгааг мэдээд, хуурамч дансаараа дамжуулан бага багаар мөнгө гаргаж авах болсон байна.
Ингээд түүний завшсан мөнгө 2018 оны эхэн гэхэд долоон сая орчим юань буюу нэг сая ам.доллар болсон байжээ.
Чин Чишень өөрийн энэ үйлдлээ бэлэн мөнгөний машины програмыг засахын тулд хийсэн туршилт, бүх мөнгө тоо ёсоороо тусгай дансанд хадгалагдаж байгаа хэмээн мэдээлсэн ч дээрх мөнгөнөөс хувьцаа худалдан авч, заримыг нь хувийн хуурамч дансандаа хадгалсан нь мөрдлөгийн явцад илэрсэн ажээ.
Баривчлагдахаасаа өмнө банкинд бүх мөнгийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн ч түүнийг програмын ноцтой алдаа гарсан байхад дур мэдэн удаан хугацаанд нуун далдалсан гэж буруутган ял оноосон байна.
Эх сурвалж:SCMP