Ээлжит бус чуулган зарлах эсэхийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлах эсэхийг хэлэлцэж байна

Ээлжит бус чуулган зарлах эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр /2019.02.01/ хуралдаж, ээлжит бус чуулган зарлах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Намрын чуулганаар төлөвлөгдсөн олон хууль тогтоомж хэлэлцэгдээгүй. Чуулганы завсарлагааны үеэр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсдог. Хаврын чуулган эхлэх хүртэлх хугацаанд байнгын хороод ээлжит бус чуулган, хаврын чуулганы хуралдаанд бэлтгэх шаардлагатай байгаа юм. УИХ-ын нэр хүнд муу байна. Үүний нэг нь УИХ-ын үйл ажиллагаа, Дэгийн үйл ажиллагаанд зарим нэг өөрчлөлт оруулах ёстой гэдгийг зарим судлаачид хэлж байна. Тиймээс чуулганы хуралдааныг популизмын танхим биш мэтгэлцээний танхим болгох шаардлагатай байна. Мөн ээлжит бус чуулганы хуралдааны тов тогтоох, байнгын хороодын ажлын хэсгүүдийн тайлан сонсоно” гэлээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ардчилсан намын бүлгийн зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Зайлшгүй шаардлагатай байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг асуудлаар ээлжит бус чуулган зарлахад оролцож болно. Та бүхний дотоод асуудлаас болж хэлэлцэж амжаагүй асуудлуудыг заавал ээлжит бус чуулган зарлахгүйгээр хаврын чуулганаар хэлэлцээд явах боломжтой. Мөн ээлжит бус чуулганаар ганц нэг томилгоо байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг өнгөрсөн гурван сарын хугацаанд хэлэлцэх хангалттай боломж байсан. Томилгоогоор далимдуулан ээлжит бус чуулган зарлахыг Ардчилсан намын зүгээс дэмжихгүй байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын даргын зөвлөл хаалттай хуралдаж, ээлжит бус чуулганы товыг зарлах асуудлыг хэлэлцэж  байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж