Хакухо аварга буурцаг цацах ёслолд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Хакухо аварга буурцаг цацах ёслолд оролцжээ

Хакухо аварга буурцаг цацах ёслолд оролцжээ

Япон улсад хоёрдугаар сарын 4-ны өдөр “Сэцүбүн” буюу шинэ улирлын баяр тохиодог уламжлалтай. Уг баяраар Японы ард түмэн өвлийг өнтэй сайн давлаа, шинэ улирал, шинэ жил эхэллээ гэж буурцаг цацан аз жаргалаа дуудаж, муу муухайг хөөн гаргаж домнодог байна.

“Сэцүбүн” гэдэг нь шинэ улирал, “Мамэ маки” гэдэг нь буурцаг цацах гэсэн утгатай үг ажээ. Уламжлалт баярын өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал жил бүр “Наритасан Нишиарай” сүмд уригдан уг ёслолыг хийдэг уламжлалтай ажээ.

Ийн Японы гол том сүмүүдээр сэцүбүний баяр хийдэг бөгөөд дорнын сарны хөдөлгөөнд үндэслэсэн хуанлийн дагуу энэ өдөр өвлийн сүүл өдрүүд бөгөөд хүмүүс шош шидэх уламжлалт баярыг зохион байгуулдаг. Шош шидэх нь чөтгөрийг зайлуулж хөөж байгааг билэгддэг бөгөөд “Муу муухай арилж сайн сайхан ирэг” гэж билэгшээдэг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж