АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Ням гаригт /2019.02.03/ мэдээлснээр хилийн хяналтыг чангатгаж, хууль бус цагаачдын цувааг эх орон руугаа нэвтрүүлэхгүй байхын тулд тус улс Мексикийн хил рүү 3750 цэрэг нэмж илгээхээр болсон байна. Ингэснээр Мексикийн хил дээрх нийт цэргийн тоо 4350 болох ажээ.
Цэргүүдээс гадна хөдөлгөөнт ажиглалтын төхөөрөмжүүдийг хилийн дагуу байрлуулж, шалган нэвтрэх цэгүүдийн хооронд 240 километр урт өргөстэй тор татсан байна. Дээрх 3750 цэргийн албан хаагчийг 90 хоногийн хугацаанд хийлийн дагуу тараан байрлуулах гэнэ.
Мексикийн хилийн дагуу хууль бус цагаачид нэвтрэхээс сэргийлсэн хана босгох асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сөрөг хүчнийхэнтэй тохиролцоонд хүрээгүйн улмаас засгийн газрын ажил түүхэндээ хамгийн удаан буюу 35 хоног сул зогссон. Төрийн тэргүүн хэрэв хана барих төсвийг баталж өгөхгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд онц байдал зарлаж конгрессоос хамааралгүйгээр хана барих зардлыг гаргана гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ