Хүнтэй суусан уу, хүүхэд хэзээ гаргах вэ гэж эрхэнд нь бүү халд | News.MN

Хүнтэй суусан уу, хүүхэд хэзээ гаргах вэ гэж эрхэнд нь бүү халд

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Хүнтэй суусан уу, хүүхэд хэзээ гаргах вэ гэж эрхэнд нь бүү халд

Хүнтэй суусан уу, хүүхэд хэзээ гаргах вэ гэж эрхэнд нь бүү халд

Сүүлийн жилүүдэд залуучууд аав ээж, ах дүүсийнхээ халшрам асуултаас болоод айл хэсэхээс илүүтэй ажил дээр жижүүрлэх, гадагшаа явах зэргээр баярын өдрүүдийг завгүй өнгөрүүлэхийг илүүд үзэх болжээ.

Сар шинийн баяраар ахмадууд гэр бүл зохиож амжаагүй үр хүүхэд, хамаатан саднаасаа “Хэзээ эхнэр/нөхөр-т гарах гэж байна. Хэзээ хүүхэдтэй болох гэж байна. Нас явчихлаа. Хэдэн хүүхэдтэй болох гэж байна. Одоо хоёрдохоо, гуравдахаа гарга гэхчилэн тоглоом шоглоомоор асуух нь элбэг. Үр хүүхэд, хамаатан садандаа санаа зовсондоо дээрх үгийг хэлж байж болно. Гэхдээ энэхүү болчимгүй асуултаас болж та үр хүүхэд, элгэн садныхаа нөхөн үржихүйн эрхэд бүдүүлгээр халдаж байгаа гэдгээ мэдэх үү.

Бид өнөөдөр санаатай болон санамсаргүйгээр бие биеийнхээ нөхөн үржихүйн эрхэд бүдүүлгээр халддаг гэдгийг тэр бүр мэддэггүй.

Монгол улс 1994 онд олон улсын өмнө нөхөн үржихүйн эрхийг хамгаална хэмээн үүрэг амлалт авсан байдаг ч энэ талын мэдлэг, мэдээлэл байдаггүйн улмаас өнөөдөр гэр бүл зохиож амжаагүй залуучууд сар шинийн халшрам асуултад хариулт өгөхөөс цааргалах болжээ.

Үнэндээ хүн хэзээ гэрлэх,  хэдэн хүүхэдтэй болох, хүүхэд хоорондын зай нь хэдэн жил байх зэргийг өөрөө шийдэх ёстой. Энэ бол хүний нөхөн үржихүйн эрх юм.

Нөхөн үржихүйн эрх нь шинэ эрх биш. Энэ бол  эрэгтэй, эмэгтэй хүний өөрийн бие махбодийн талаар өөрөө шийдвэр гаргах, нэн ялангуяа өөрийнхөө бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргах эрх юм.

Тухайлбал, "эмэгтэй хүн дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж, анхны хүүхдээ 33-35 настайдаа гаргахыг хүсч байж болно. Гэтэл найз нөхөд, гэр бүлийнхэн нь "хүнтэй хэзээ гэрлэх гэж байна. Найз залуу, бүсгүй байна уу. Хүүхэдтэй болохгүй бол оройтчихлоо. Нас явчихлаа" гэхчилэн асуудаг. Харамсалтай нь, үүгээрээ хүний хувийн эрх чөлөөнд халдаж байна гэдгээ огт ухамсарладаггүй аж. Гэр бүл зохиож амжаагүй хүн хэзээ хүнтэй сууж, хүүхэдтэй болох нь зөвхөн өөрийнх нь л сонголт. Гэхдээ хэзээ төрөхөө би мэдэж байна, энэ бол миний эрх гээд арван хэдхэн насан дээрээ төрөөд байж болохгүй.  Тэжээн, тэтгэх боломжгүй хэр нь тав, зургаан хүүхэд төрүүлэх нь зохимжгүй. Төрүүлсэн хүүхдээ боловсрол эзэмшүүлж, эрүүл байлгаж, хоол хүнсээр дутаахгүй, хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр хүн болгож чадах хариуцлагаа ухамсарлах ёстой. Ингэж чадвал хэзээ төрөх, хэдэн хүүхэдтэй байх нь тухайн хүний л асуудал" гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын референт Г.Золзаяа хэлэв.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 66.181.191.63

Эрчүүдийн явуулага юм бишүү?

Avatar

Зочин 2019-02-04 202.131.225.197

Анир хүүхэд гаргаач ээ

Avatar

Зочин 2019-02-04 202.55.191.130

Анир хүнтэй суусан уу

Avatar

Зочин 2019-02-04 122.201.31.191

Gogo.mn ийн контент байна. Нэгнээсээ хулгайлаад л энэ хэдэн сайтууд

Avatar

зочин 2019-02-04 66.181.181.227

ердөө яарах хэрэггүй нэг алдвал засаж болохгүй
доор хуцаад байгаа нөхөрт бусдын зовох сэхэх хамаагүй

Avatar

Buurai 2019-02-04 174.221.134.10

Asuuval yarzaital hereldeed erhee edleed taaraldsantai sexdeed yavj bolno hynii erh ah dyy bolohoor helj baigaa baih neg l medhed in jil ulirch oroitson boroo bolj dagavar hyyhedtei hyntei suuj hynii hyyhedeer haruulan saihan uu ho

Avatar

зочин 2019-02-04 66.181.181.227

зоддог гаж донтонтой суулгах гэж яаруулж байгаа юм

Avatar

нүд чих 2019-02-04 66.181.190.62

Хүүхэд гаргах, хэд байх нь хүний эрх мэт боловч, ураг удам,нийгэм, улс эх оронд хүн төрүүлж өсгөх нь үүрэг.Монголчууд 1ийг оргүйд,2ыг нэгд бод,Гэрийн2 өөрсдийгөө орлох 2ыг, улсдаа хүн амын өсөлт эх орны эзэн байхад 2ыг бүгд 4 хүүхэд бол үүрэг гэж сургадаг учраас тэгж асуудаг юм.Эрхээ ярьдаг үүргээ умартдаг хүний эрхээр өвчлөгч нарт сануулъя.Хүний эрх хаана ямар үед хэрэгжих ялгааг бод.

Avatar

нүд чих 2019-02-04 66.181.190.62

Хүний эрх нэртэй амин хувиа хичээсэн, хүн чанараа алдсан, амьд харьцаа байхгүй болсон, робод маяг рүү шилжиж, сөнөх гэж байгаа хүн төрөлхтнийг мөрөөдсөн соёл нэртэй барууны номлолыг түгээхийг оролдогч их мэдэгч гуай монгол ёс заншилаа битгий үзэн ядаж бай.Өөрөө л түүнийгээ биелүүл.

Avatar

нүд чих 2019-02-04 66.181.190.62

Хүний эрх нэртэй амин хувиа хичээсэн, хүн чанараа алдсан, амьд харьцаа байхгүй болсон, робод маяг рүү шилжиж, сөнөх гэж байгаа хүн төрөлхтнийг мөрөөдсөн соёл нэртэй барууны номлолыг түгээхийг оролдогч их мэдэгч гуай монгол ёс заншилаа битгий үзэн ядаж бай.Өөрөө л түүнийгээ биелүүл.

Avatar

нүд чих 2019-02-04 66.181.190.62

Хүний эрх нэртэй амин хувиа хичээсэн, хүн чанараа алдсан, амьд харьцаа байхгүй болсон, робод маяг рүү шилжиж, сөнөх гэж байгаа хүн төрөлхтнийг мөрөөдсөн соёл нэртэй барууны номлолыг түгээхийг оролдогч их мэдэгч гуай монгол ёс заншилаа битгий үзэн ядаж бай.Өөрөө л түүнийгээ биелүүл.

Avatar

саран саран 2019-02-04 202.179.27.49

яг үнэн амин хувиа хичээсэн хүмүүс л ихэнхдээ ганцаараа байдаг. хайрлах сэтгэлтэй хүн алдаатай оноотой ч амьдралтай илүү байдаг

Avatar

Зочин 2019-02-04 66.181.191.63

Өсгөж чадахгүй бол зовлонт үр төрүүлэх хэрэггүй. Төрүүлсэн бол эрүүл эгх өсгөх хэрэгтэй.

Avatar

Saraa 2019-02-04 104.182.104.110

EMEGTEI HyN HUUHED GARGAHGYI CH BAIJ BOLNO sH DEE Hyniii erhiiin asuuudal hyntei suuhgyi ch baij bolno oorooo hysvel

Avatar

TJ 2019-02-04 202.126.89.240

Эмэгтэй хүн бүр 30 дөхөөд ирэхээрээ зарим нь хүлээн зөвшөөрдөггүй л болохоос хүнтэй сууж, хүүхэдтэй болохыг хүсдэг.

Avatar

Зочин 2019-02-04 66.181.191.63

Хүүхэдтэй болохдоо биш хэл амнаас л болдог юм.
Өөрийгөө л нөхвөл болоо

Avatar

zochin 2019-02-04 112.72.11.111

amidraldaa huseegui amidralaar uuriiguu b** huchilj amidar hussen hunteigee suusan hun l olon huuhedtei boldiin az jargaltai humuusd ur huuhed olon zayadiin

Avatar

zochin 2019-02-04 112.72.11.111

uuriinhuuruu amidartsgaa hair setgeleer gerlej az jargaltai amidartsgaa

Avatar

zochin 2019-02-04 112.72.11.111

hair setgeltei hunteigee suuj bgaarai zaluusaa hezee ch ashig harj b** suugaarai. haramsah bolno shuu. neg bol aldaagaa zasaj amidralaa zorigtoi uurchluurei

Avatar

Зочин 2019-02-04 202.21.106.110

HUNII ERHIIN COMISS GEJ NEG HEDEN BALAI UMNUUD BAIDIIM SHIG BGAAN. NETEES BARUUNII SOYOLIIN HEDEN ELEMENT HARSAN UM SHIG BGAAN. MONGOLIINHOO SOYOLIIG EHLEED SUDALCHAAD TERENDEE TAARUULSAN HUNII ERH YARIACH.

Avatar

Зочин 2019-02-04 202.179.27.20

Эр хүн хүнтэй суудаггүй. Эр хүн бас хүүхэд гаргадаггүй. Эхнэрт гардаггүй. Бид буруу яриад байна. Зөв ярих хэрэгтэй. Эр хүнийг гэрлэв гэж ярина. Эхнэр хүүхэдтэй боллоо гэнэ. Гэр бүл зохиолоо гэнэ. Авгай авлаа гэж болно. Өрхийн тэргүүн эр нөхөр учраас түүний гэр бүл мөн. Эхнэр хүн гэр бүлтэй болдоггүй. Эмэгтэй хүн "миний гэр бүл" гэж ярихгүй. Учир нь эхнэр өрхийн тэргүүн биш. Нөхөр нь хаясан эсвэл нас барсан бол өрх толгойлохгүй. Учир нь өрх бол нөхөр нь эсхүл эхнэр нь оролцож байж бүтэн болно.

Avatar

Үнэн 2019-02-04 202.126.89.108

Бөөрөнхий бөмбөрцөг эргэлдсээр, буурал дээдэс амьдралд үзсэнээ дүгнээд сургааль хайрласаар… Жишээ нь : Ганц мод гал болдоггүй , Ганц хүн айл болдоггүй. … Өргөс цэцэг 2 өмнө чинь дэлгэсэн хорвоод Өөрийгөө хүндлүүлье гэвэл өрөөлийг эхлээд хүндэлж бай… Хоол идэх шүд аманд бий. Хүн хорлох шүд сэтгэлд бий.. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэх мэт… Ил сургаалиудын утгыг нь ойлгож амьдрал, үйлдэлдээ хэрэгжүүлэх нь чухал. Худлаа дуурайж, хоосон цэцэрхэх нь буруу шүү..

Avatar

Unench egch ni 2019-02-04 66.181.178.96

Erthen amidralaa tovhnuulee, ajlaa ol huuhdee toruul, osgo aav eejiigee tanagtai deer ni tuslamjiig ni av yagaad gevel emegtei hun 35s hoish huuhed olj chadahgui eregtei hunii ch chanar ni muudaj ehlene. Nasnii etsest yadaj yas barih huntei baina busad ni yahav gehed. Ene evropiig sohroor dagadagaa soyol irgenshil geed bodchihson humuus ch bas hurdan gerle huuhedtei bol zov oago yagaad gevel manaid asramjiin gazar ene ter baihgui shuu!

Avatar

Зочин 2019-02-04 50.24.94.62

Хэрвээ ийм юм ярьж байгаа бол архиар шахадгийг ч гэсэн яриач хүндэт хүний эрхэчидээ. Архи уухгүй гээд байхад шахах одоо зүгээр үү. Ярих юмаа олж зөв яриарай хүндэт хүний эрх ярьж солиорогчдоо.

Avatar

Зочин 2019-02-04 202.21.106.110

TSAGAAN SARAAR SHAHDAG AIL BAIHGUI BOLSON. ONGORSON JIL MANAIH 1 SHIL ARHI ZADLAAD DUUSAAGUI.

Avatar

хооцхон хүүхэн гэж... 2019-02-04 66.181.161.71

хүнтэй сууж хүүхдээ гарга.хүүхдээ зѳв хүмүүжүүл.дуусаж байгаа европыг дуурайх хэрэггүй

Avatar

Зочин 2019-02-04 106.186.233.133

https://youtu.be/nvdXowqlv5U

Avatar

Зочин 2019-02-04 91.64.155.119

Dooph setgegdlvvdiig unshihaar "soyol irgenshil".
"nvvdelchdiin zan surtahuun"- nii murgulduun haragdaj bna.
Manaihan hocrogdloos ulam bvr angijirch bui.

Avatar

Зочин 2019-02-04 124.158.124.207

хүний амьдралд хошуу дүрэхээ л больчих хүссэндээ л ганцаараа байв гэж хүнээ олвол сууж л таараа шдээ

Avatar

Зочин 2019-02-04 64.119.25.137

erthen oligtoig ni huutsulduj avahgui bol arhichin tamhichin huuhenchin garuudaas l songolt hiine gej med

Avatar

BOLD 2019-02-04 90.252.79.107

Гэр бүл зохиож, хариуцлага хүлээн хүүхэд гаргаж, өсгөн хүмүүжүүлнэ гэдэг чинь эрх биш, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хүн болсны утга учир юм л даа.

Avatar

Зочин 2019-02-04 106.251.128.147

Асуух нь монгол занш л. Билэгдэлтэй эвтэйхэн хариулхад юу байхав.

Avatar

Зочин 2019-02-04 202.9.42.193

МОНГОЛ ЗАНШИЛ ГЭЭД БҮДҮҮЛГИЙН ХАРАНХУЙ Н ОЙН ШИРЭНГЭНДЭЭ БАЙГААД БАЙ , ТАНААС ХҮМҮҮС ЗУГТАХ БОЛНО

Avatar

Зочин 2019-02-04 206.48.240.166

bas sanaa tavij bnashde

Avatar

Zochin 2019-02-04 103.229.123.35

Huntei suuhgui, huuhed gargahguu bhd yadgiin.. ichih zovoh uym uy bnaa? Naiz zaluu or busguitei bhd l bolooshtei, haya 1 uulzchaad… Er n single bn gdg chin olon davuu taltai, yadhdaa l olsonoo zuvhun uurtuu zoriulana, eruul menddee anhaarch eruul hoollono, durtai gazartaa ayalj, durtai zuilsee hudaldan avna. Hussen uedee amarch untana. Gantshan amidrah uym chin joohon jargaj bgd l amidraliig duusgah hetegtei. Ur huuhedtei, ger bultei humuus ch bas bas uuruu uurtuu az jargaltai saihan bdg bhaa!

Avatar

Академийн судлаач 2019-02-04 130.34.154.169

Амьдралын өртөг жилээс жилд өсөж байгаа. Тодорхой салбарт хийж бүтээх хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ажиллаж яваад оройтож болно. Өнчин өрөөсөн дүү нараа харж хандаж яваад оройтож болно. Одоо хүний чанар муудсан үед ганц олдох амьдралаа хүндэлж зөв хүн олох юмсан гээд таарахгүй ч байдаг. Олон хүний дэргэд яагаад хүнтэй суухгүй байна гэж эрэгтэй хүмүүс их асуудаг. Шалтгааныг олны дэргэд тоочилтой биш эвгүй байдалд ордог. Харин хаа очиж эмэгтэй хүмүүс нарийн учир ойлгодог тул асуухгүй талтай.

Avatar

Судлаач 2019-02-04 130.34.154.169

Амьдралын өртөг жилээс жилд өсөж байгаа. Тодорхой салбарт хийж бүтээх хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ажиллаж яваад оройтож болно. Өнчин өрөөсөн дүү нараа харж хандаж яваад оройтож болно. Одоо хүний чанар муудсан үед ганц олдох амьдралаа хүндэлж зөв хүн олох юмсан гээд таарахгүй ч байдаг. Олон хүний дэргэд яагаад хүнтэй суухгүй байна гэж эрэгтэй хүмүүс их асуудаг. Шалгааныг олны дэргэд тоочилтой биш эвгүй байдалд ордог. Харин хаа очиж эмэгтэй хүмүүс нарийн учир ойлгодог тул асуухгүй талтай.

Avatar

Зочин 2019-02-04 202.126.88.37

Бид их цөөхүүлээ. Олуулаа болох ёстой. Ирээдүйд эх орны төлөө зүтгэх, нөхөн үржихүйн нас нь болсон залуус эртхэн гэр бүл зохиож эрхээ эдэлж үүргээ биелүүлэхэд хүний эрхмйн комисс заах нь илүүц биз. Хэрэв энэ хүн хүний эрх яриад байгаа бол цагаан сараао ирсэн хамаатан залуусаас юу асуухыг заах нь бас эрх зөрчөөд байна шүү. Гадаадын амьдралын хэв маяг загварыг өөрийн үндэстэнд тулган шаардах нь бас эрх зөрчөад байгаа бус уу ???… Иймээс энэ комиссын гишүүнийг бусдын толгой оюун ухаанаар бодож олоод өөрийн үндэстэнд тохируулсан амьдралын хэв загварыг Монголд хуулбарлаж тулгах гэж ядаж, морь унасан толгойгүй хүн царайлахаа боль гэж зөвлөе…

Avatar

Номин 2019-02-04 217.233.95.97

Бид их цөөхүүлэ олуулаа байх ёстой гэнэ.Би бодохдоо цөөхөн хүүхэдтэй болоод сайн боловсрол олгоод хүн чанартай хүмүүжил сайтай иргэнийг бэлдэх нь зөв гэж боддог.1 ийм сайн хүн бараг 100 хар масстай тэнцэх байх.
Одоо 21 р зуун.Дэлхий ертөнц дээр ганцхан монгол улс оршин байдаггүйг бас санаад иймэрхүү адгууслаг яриа хөөрөөгөө эргээд сайн бодож үз.Бодож үзлээ ч өөрт чинь цаад ухааны цараа байхгүй болохоор

Avatar

Зочин 2019-02-04 202.131.245.243

Гэр бүл зохиож, хариуцлага хүлээн хүүхэд гаргаж, өсгөн хүмүүжүүлнэ гэдэг чинь эрх биш, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хүн болсны утга учир юм л даа.

Avatar

Номин 2019-02-04 217.233.95.97

Хүн болсны утга учир….
Хорвоо дэлхий хэдэн мянган жил өнгөрч таны үр удам хэдэн үеэрээ үхэж үрэгдэж өсөж торнилоо ч хорвоо байдгаараа л байна.Нар гарч навч цэцэг ургаал… гэхимудаа. Энэ их орчлон ертөнцийн олон мянган оддын дундах нэгэн гариг дээр хүн гэх амьтан утга учир хайгаал байдаг.Яг үнэндээ амьдралд оршин буйд чин ямар ч утга учир байхгүй.Хүн дэлхий дээр амьдрах богинохон хугацаандаа өөрийгөө сатааруулах гэж л элдэв янзын утга учир зохиодын.

Avatar

Номин 2019-02-04 217.233.95.97

Эцэст нь дүгнэж хэлэхэд хүн хүүхэдтэй болох гэр бүл зохиох тухайн хүний өөрийх нь л сонголт.Нас дээр гараад хэцүү гэж хүмүүс ярьдагч тэр бол хүүхэдтэй болох шалтгаан бас биш.Зөвхөн өөрийн амьдарсан бяцхан ертөнцдөө өөрийнхөөрөө бусдын амьдрал руу хорт хэлээрэ шургалан орж амьдралын утга учир заадаг хүмүүс одоо жоохон юм бодох цаг нь болсон байлтай.Дээрээс нь бүр масс үүсгэж нэгэнлүүгэ дайрна.Эцэг эх нь ч хүүхдээ байгаагаар нь ерөөсөө хайрлаж чаддаггүй.Мундаг хүн болж бусдад гайхуулагдахыг нь ха

Avatar

хэхэ 2019-02-04 139.5.217.91

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОММИС Ч ГЭХ МУУСАЙН л***р ХУЛГАЙЧ НАР

Avatar

Монголойд 2019-02-04 2.136.17.240

Хүүхэд хүнтэйгээ ирдэг.чи тэжээгээд байгаа юм биш.тэгээд аль болох эрт олон хүүхэд гаргасан нь хожим хождог юм шүү.чи харж хандах үр хүүхэд байхгүй арчаагаа алдаж байхад тэр олон хүүхэдтэй хүн чинь ганцаардлын зовлонгүй л явна.европын хөгшчүүл гэхэд асрамжийн газар нохой шиг л нойрны эмээр бөмбөгдүүлж нэр байгаад өнхөрч байна даа

Avatar

Зочин 2019-02-04 2.136.17.240

Хүнстэйгээ

Avatar

Зочин 2019-02-04 203.169.49.97

халамжтайгаа ирдэг гэж үү?

Avatar

Б 2019-02-04 64.119.21.178

Наад балай юмаа тэр гадааддаа л очиж ярь. 33 хүрчихээр чинь хөгшрөөд нөхөр олдох, хүүхэдтэй болох нь оройтоно гэдэг нь үнэн шүү дээ. Тэтгэвэрт гараад ирэхээр ганц бие эмгэн мөнгөтэй байлаа гээд тэгээд яах юм бэ нохой муур олж тэжээх байх даа хөөрхий .

Avatar

Зочин 2019-02-04 202.9.42.193

ХОЦРОГДОЛ МИНЬ ДУУГАЙ БАЙ

Avatar

Зочин 2019-02-04 64.119.17.69

Gantsaaraa huvia bodoj amidraad, nohoin uhleeree uh.

Avatar

Зочин 2019-02-04 66.181.191.63

Нөхөо гэдэг хоолны сав биш, хүүхэд гэдэг эрхийн дон архины лүү биш бол яахав 2-3 г гаргахад. Одоо олон хүнтэй улс бараг хүнэн цөөлөх бодлого явуулдаг.

Avatar

Хүний эрхийн үндэсний комисст 2019-02-04 202.70.44.46

Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс бодитоор оршин тогтнодоггүй. Та эрхээ өөрөө мэдэж, өөрөө өөртөө эзэн байж, өөрийгөө хамгаалахгүй бол Тэд хамгаалдаггүй юм шүү. Орон тоо бүтэц, тэгээд хэдэн хүний ажлын байр л юм даа. Тэр газар Тэр Хороо.

Avatar

Зочин 2019-02-04 2.243.113.126

Ийм дэмий юм бичиж амьтан хүний цаг бүү бар. Би эрхбиш хэнд юугаа хэлэх, юу асуухаа танаар болон танай тэр хоосон чалчиж сул цалин авдаг хүний эрхчингүүдээр огт заалгахгүй . Хэнд юу сануулж, сургааль хэлэхээ хувь хүн мэдэг. Та нарынхаар бол хүүхэддээ ч чангахан үг хэлж болохгүй, гэр орны ажилдаач туслуулж болохгүй, ер нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэвэл жиргэг гээд орхих уу? Хүний газрын ёс жаяг, дүрэм журмыг сохроор шүтэж, түүнийгээ шахаж тулгах чинь миний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна

Avatar

Зочин 2019-02-04 203.169.49.97

Эрэгтэй хүн эхлээд бизнес, карьерээ хийж, өөрийн гэсэн байртай, санхүүтэй болсны дараа буюу 40 хүртлээ яарах хэрэггүй. Яагаа ч байж гэр бүл, олон хүүхдээ тэжээх, ипотек, машины зээл гэж давхар, давхар өрний дарамтанд насаараа стресстэй явах гэж.

Avatar

Зочин 2019-02-04 66.181.180.143

маш зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж