Хүнтэй суусан уу, хүүхэд хэзээ гаргах вэ гэж эрхэнд нь бүү халд

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Хүнтэй суусан уу, хүүхэд хэзээ гаргах вэ гэж эрхэнд нь бүү халд

Хүнтэй суусан уу, хүүхэд хэзээ гаргах вэ гэж эрхэнд нь бүү халд

Сүүлийн жилүүдэд залуучууд аав ээж, ах дүүсийнхээ халшрам асуултаас болоод айл хэсэхээс илүүтэй ажил дээр жижүүрлэх, гадагшаа явах зэргээр баярын өдрүүдийг завгүй өнгөрүүлэхийг илүүд үзэх болжээ.

Сар шинийн баяраар ахмадууд гэр бүл зохиож амжаагүй үр хүүхэд, хамаатан саднаасаа “Хэзээ эхнэр/нөхөр-т гарах гэж байна. Хэзээ хүүхэдтэй болох гэж байна. Нас явчихлаа. Хэдэн хүүхэдтэй болох гэж байна. Одоо хоёрдохоо, гуравдахаа гарга гэхчилэн тоглоом шоглоомоор асуух нь элбэг. Үр хүүхэд, хамаатан садандаа санаа зовсондоо дээрх үгийг хэлж байж болно. Гэхдээ энэхүү болчимгүй асуултаас болж та үр хүүхэд, элгэн садныхаа нөхөн үржихүйн эрхэд бүдүүлгээр халдаж байгаа гэдгээ мэдэх үү.

Бид өнөөдөр санаатай болон санамсаргүйгээр бие биеийнхээ нөхөн үржихүйн эрхэд бүдүүлгээр халддаг гэдгийг тэр бүр мэддэггүй.

Монгол улс 1994 онд олон улсын өмнө нөхөн үржихүйн эрхийг хамгаална хэмээн үүрэг амлалт авсан байдаг ч энэ талын мэдлэг, мэдээлэл байдаггүйн улмаас өнөөдөр гэр бүл зохиож амжаагүй залуучууд сар шинийн халшрам асуултад хариулт өгөхөөс цааргалах болжээ.

Үнэндээ хүн хэзээ гэрлэх,  хэдэн хүүхэдтэй болох, хүүхэд хоорондын зай нь хэдэн жил байх зэргийг өөрөө шийдэх ёстой. Энэ бол хүний нөхөн үржихүйн эрх юм.

Нөхөн үржихүйн эрх нь шинэ эрх биш. Энэ бол  эрэгтэй, эмэгтэй хүний өөрийн бие махбодийн талаар өөрөө шийдвэр гаргах, нэн ялангуяа өөрийнхөө бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргах эрх юм.

Тухайлбал, "эмэгтэй хүн дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж, анхны хүүхдээ 33-35 настайдаа гаргахыг хүсч байж болно. Гэтэл найз нөхөд, гэр бүлийнхэн нь "хүнтэй хэзээ гэрлэх гэж байна. Найз залуу, бүсгүй байна уу. Хүүхэдтэй болохгүй бол оройтчихлоо. Нас явчихлаа" гэхчилэн асуудаг. Харамсалтай нь, үүгээрээ хүний хувийн эрх чөлөөнд халдаж байна гэдгээ огт ухамсарладаггүй аж. Гэр бүл зохиож амжаагүй хүн хэзээ хүнтэй сууж, хүүхэдтэй болох нь зөвхөн өөрийнх нь л сонголт. Гэхдээ хэзээ төрөхөө би мэдэж байна, энэ бол миний эрх гээд арван хэдхэн насан дээрээ төрөөд байж болохгүй.  Тэжээн, тэтгэх боломжгүй хэр нь тав, зургаан хүүхэд төрүүлэх нь зохимжгүй. Төрүүлсэн хүүхдээ боловсрол эзэмшүүлж, эрүүл байлгаж, хоол хүнсээр дутаахгүй, хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр хүн болгож чадах хариуцлагаа ухамсарлах ёстой. Ингэж чадвал хэзээ төрөх, хэдэн хүүхэдтэй байх нь тухайн хүний л асуудал" гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын референт Г.Золзаяа хэлэв.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж