2012 онд Дэлхий 5 хэмжээст рүү шилжин орсноор асар олон гайхамшигтай боломжууд бидний өмнө нээгдээд байна. Ванга, Нострадамус зэрэг алдартай зөгнөгчид дэлхийн сүйрэл, аймшигтай төгсгөлийг харж байсан хэдий ч хүн төрөлхтөн ухамсартай, эерэг сонголт хийх замаар ирээдүйгээ өөрчилж чадлаа. Нөгөө талаас зэрэгцэн орших ертөнцүүдэд олон боломжууд зэрэг тохиосоор, үүнийг уншиж буй уншигч та эерэг таатай хувилбарыг өөрийн бодол, сонголтоор бүтээж байгаа ч юм бил үү? Одоо танилцуулж буй зөгнөлүүдийг Дэлхийтэй харьцаж, анхаарал тавьдаг Эссасани хэмээх харь гаригийнхан танилцуулж байгаа юм. Тэд 2001 оны 9/11-ний үйл явдал, атомын цахилгаан станцын дэлбэрэлт зэрэг томоохон үйл явдлуудыг урьдчилан анхааруулж байсан удаатай. Ингээд ирээдүйд болох хамгийн өндөр магадлалтай зөгнөлүүдтэй хамтдаа танилцая.
2015 – 2025: харь гариг дээр амьдрал байдаг нь батлагдана – сансараас ирсэн солир дээр амьд организм буюу бактер байгааг олж илрүүлснээр өөр гариг дээр амьдрах байх боломжтой болох нь шинжлэх ухааны үүднээс баталгаатай болно.
2025 – 2033: харь гаригийнхантай анх удаа уулзана – гар бариад шууд уулзахаас илүүтэй харь гаригийнхан хөлөгөөсөө дохио өгөх буюу албан ёсоор үзэгдэх байдлаар баталгаажигдана.
2030-2033: харь гаригийнхны талаар бүрэн мэдээлэлтэй болж, чөлөөтэй холбогдоно – харь гаригийнхан өөрсдийнхөө талаар мэдээлэл олгож, тодорхой хэмжээнгд холбоотой байдаг болно.
2020 – 2030: шинжлэх ухааны гайхамшигтай нээлтүүд хийгдэнэ – шинэ нээлтийн санааг өөр хэмжээс, ертөнцөөс телепатиар дамжуулах замаар хүмүүст өгдөг онцлогтой. Харь гаригтай холбогдсоны үр дүнд шинжлэх ухааны маш олон гайхалтай нээлтүүд хийгдэх боломжтой болно.
2033-2037: Галактикын зөвлөлд нэгдэнэ – дэлхийд Нэгдсэн Үндэстний Байгууллага гэж байдагтай адилаар Нарны Аймгийн Зөвлөл, Галактикын зөвлөл, Ертөнцийн Зөвлөл, Ертөнцүүд Хоорондын Зөвлөл гэх мэт байгууллагууд байдаг байна. Манай нарны аймагт 3 хэмжээст ертөнцийн амьдрал бүхий ганцхан гариг нь Дэлхий бөгөөд нөгөө талаас 5 хэмжээст рүү шилжин орсны дараа Галактикын зөвлөлд нэгдэх эрхээ олж авч байгаа юм.
2050 он гэхэд Галактикын Зөвлөлийн бүрэн эрхтэй гишүүн болно – Галактикын хэмжээний шийдвэрлэх асуудлуудад санал өгөх, мэдээлэл солилцох зэрэг олон боломжууд нээгдэнэ.
2016 оны намар хүчтэй эдийн засгийн хямрал болно – эдийн засгийн хямрал, ялангуяа мөнгө, банк, санхүү, хувьцааны зах зээлд асуудал үүснэ. Сүүлийн жилүүдэд барууны зах зээл дээр бензин, доллар гэх мэт хэзээ ч үнэ унадаггүй байсан зүйлсийн үнэ эрс унах болсон. Манай орны эдийн засаг ч ялгаагүй тогтворгүй байгаа. 2016 оныг дэлхий даяар хүндхэн байдалтай угтах нь тодорхой байна.
2030 он – эдийн засгийн шинэ систем бүрэлдэж дуусна. Өмнөх жилүүдийн уналтаас сургамж авч арай өөр төрлийн мөнгө, санхүүгийн системийг санаачилж бүрэлдүүлнэ.
2020 – улс төрийн системийн түүхэн өөрчлөлт явагдана. 2016 оны намар эдийн засгийн хямралын үеэр ихэнх орны улс төрд өөр үзэл бодолтой, ард түмэндээ арай нааштай хүмүүс сонгогдох таамаглалтай байна. 2020 он гэхэд хойд Америкт дэлхийн олон улс орныг хамарсан улс төрийн шинэ нэгдэл байгуулагдаж, эерэг өөрчлөлтүүдийг авчирна.
2015 – 2016: үнэгүй эрчим хүчийг судалж эхэлнэ. Нар, салхи, усны эрчим хүч үнэгүй мэт сонсогдож байгаа хэдий ч багаж, төхөөрөмж, суурилуулалт, дамжуулалт гэх мэт үе шатандаа өртөг өндөртэй болж байна. Нөгөө талаас уламжлалт нүүрс, атомын цахилгаан станцуудыг ажиллуулж байгаа байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний үнийг өндөрт байлгах замаар өөрсдийн бүтээгдэхүүнийг зах зээлд шахах хүсэл эрмэлзлэлтэй байгаа. Энэ бүгдийг шийдвэрлэх маш бага өртгөөр, байгал орчны хор хөнөөл багатай, ашиглалтын явцад алдагдал бага гардаг, аюулгүй, хялбар эрчим хүчний арга барилыг дэлхийн эргэн тойронд судалж байна.
2020-2025: Атлантидууд байсныг батална, чухал түүхэн ул мөр, мэдээлэл олдоно.
2020 – 2025: үнэгүй эрчим хүч хөгжүүлэлт өндөр түвшинд хүрнэ. Атлантидууд жишээ нь кристалаар нар, сарны энергийг төвлөрүүлэн, хурааж, дамжуулж ашигладаг байсан байна. Үнэгүй эрчим хүчний судалгаа кристал ашиглалттай холбогдох магадлал бас өндөр.
2016 – 2019: 9 сарын 11-тэй төстэй террорист халдлага болно.
2015 – 2020: Фүкүшиматай төстэй цөмийн цахилгаан станц дэлбэрэлт болно. Энэ нь атомын цахилгаан станц ашиглах талаар дахин нэг бодоход хүргэнэ.
2060 он хүртэл мөс хайлж, далайн түвшин нэмэгдсээр байна. Ихэнх нам дор газрууд усанд автана. Япончууд жишээ нь газар дор хот байгуулж байгаа бөгөөд эхний туршилтууд амжилттай болсон байна.
Эх сурвалж: keytosecret.blogspot.com