Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурна. Маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүйтрэх тул даваа, гүвээ цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 03-ны 21 цагаас 04 дүгээр сарын 04-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Ховдын нутаг, Увсын хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгороор 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулсаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 4 -9 градус, өдөртөө 0-5 градус, зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, хүйтэрч өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Хүйтэрч бүх хугацаанд 4-6 градус хүйтэн байна.
2015 оны 4 дүгээр сарын 05-наас 4 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn