Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахгүй

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахгүй

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр сарын хугацаанд Улаанбаатар хот удирдлагагүй байсаар сар шинэтэй золголоо. Өнөөдрийг хүртэл хот үүрэг гүйцэтгэгч даргатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хотын даргыг түр орлогчоор Ж.Батбаясгаланг томилсон юм.

С.Батболд ажлаа өгсний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нарыг Улаанбаатар хотын даргад нэр дэвшүүлэхэд С.Амарсайхан олонхийн санал авсан. Гэвч нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон НИТХ-ын хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлснээр олонхийн санал авсан. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжээгүй бөгөөд заалнаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулууныг дэмжсэн юм. Ингээд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэрийг НИТХ болон НИТХ-ын даргын захирамжаар Ерөнхий сайд батламжлах учиртай.

Ингээд С.Мөнхчулууныг Улаанбаатар хотын захирагчаар батламжлах хүсэлтийг НИТХ -аас нэгдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл батламжлах эсэх шийдвэрээ гаргаагүй байгаа юм.

Ерөнхий сайд хотын Засаг даргыг батламжлах эсэхэд хариу өгөхөд хуулийн хугацаа шаардахгүй. Хэрэв батламжлахаас татгалзсан бол НИТХ дахин хуралдаж, хотын даргын асуудлыг хэлэлцэнэ. Өмнө гаргасан шийдвэрээ баталгаажуулбал Ерөнхий сайдын зүгээс татгалзаад ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл, С.Мөнхчулуун хотын даргаар томилогдох эрх бүрэн нээлттэй байгаа юм.

Гэвч МАН дотор болон улс төрийн хүрээнд яригдаж байгаа нэг зүйл бол Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдэг байр суурь барьж буй мэдээлэл байна.

Ингэхдээ хотын даргад нэр дэвшүүлэх дараагийн хүн нь НИТХ-ын дарга С.Амарсайхан биш бөгөөд одоогоор тохиролцсон зүйл байхгүй байгаа гэнэ. Иймээс эрх баригчид сар шинийн баярын дараа хотын даргын асуудлыг тодорхой болгох нь

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж