
Арьсаа хэрхэн арчлах вэ?
Холимог арьсанд зориулсан non-comedogenic бүтээгдэхүүнийг сонгоорой. Та хуурай болон холимог арьсанд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний аль алиныг хэрэглэж болох ч хэмжээ нь адилгүй байна. жишээлбэл хацартаа чийгшүүлэгч сайн түрхэх хэрэгтэй бол хамар болон духан дээрээ бага хэмжээтэй түрхээрэй. Тослог ихтэй хэсэгт гуужуулагч түрхэхээ бүү мартаарай. Хэрэв тослог ихтэй хэсэгт батга гараад байвал зөвхөн тэр хэсэгтээ батга хатаах бүтээгдэхүүн түрхээрэй.
Энгийн арьс.
Хүн болгон онцгой арчилгаа шаарддаггүй энгийн арьстай байсан болоосой гэж хүсдэг. Холимог арьс бол гэрэлтсэн, тунгалаг арьс юм. Холимог арьсанд бусад төрлийн арьсанд тохиолддог шиг хуурайшил, холцруу, улайлт үрэвсэл үүсэхгүй.
Арьсаа хэрхэн арчлах вэ?
Арьсныхаа чийгшлийг байнга тэнцвэртэй байлгахыг хичээгээрэй. Ийм төрлийн арьсанд шингэн лосьон хамгийн тохиромжтой. Лосьон арьсны толигор чанарыг хэвээр хадгалж, завсраар нь крем түрхэснээр тэжээл өгөх болно.
Арьсны чийгшлийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь үрчлээ үүсэх болон нөсөөнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Нүүрээ угааж бүрэн хатахаас нь өмнө чийгшүүлэгчээ түрхвэл арьсны нүх сүвэнд гүн шингэж, илүү үр дүн өгөх болно. Түүнчлэн долоо хоногт хоёроос гурван удаа арьсаа гуужуулж, өнгийг нь сэргээж байгаарай.
Бэлтгэсэн Н. Энх