Улаанбаатар хотын харьяат, эрэгтэй 34 настай Ш нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Галшар сум руу явж байхдаа согтууруулах ундаа хэрэглэж, хүнтэй муудалцан, сууж явсан машинаасаа буугаад сураггүй болжээ. Дээрх хэрэг өчигдөр /2019.02.03/ 03.00 цагийн үед болж, хамт явсан хүмүүс нь тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу нийт есөн алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөөдөр /2019.02.04/ өглөө 08:00 цагт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас түүнийг эсэн мэнд олжээ.
Э.БУРАМ