Мадридийн Реал багийн хагас хамгаалагч Гарет Бейлийг энэ дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгчнөөр албан ёсоор нэрлэлээ. Тэрээр бөмбөг хөөж 36,9 км/ц хүртэл хурдалж чаддаг ур чадвараараа ийнхүү 1-рт бичигдэж байгаа бол түүний араас 35,23 км/ц хурдалдаг Мексикийн хөлбөмбөгийн Пачук клубын тоглогч Юрген Дамм оржээ. Харин өнгөрсөн жил энэ жагсаалтыг тэргүүлж байсан 35,1 км/ц хурдалдаг Манчестер Юнайтедийн Антонио Валенсия 3-рт
эрэмбэлэгджээ. Энэ цагийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан Реалын Криштиан Роналду 33,6 км/ц, Бареслоны Лионель Месси 32,5 км/ц, Манчестер Юнайтедийн Уэйн Руни 31,2км/ц хурдалдаг гэсэн статистик үзүүлэлт гарсан байна.
Эх сурвалж: http://likenews.mn