Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан боловсрол, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст өчигдөр /2019.02.03/ төрийн дээд цол, одон медалиар шагнасан билээ.
Энэ үеэр Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрх нь болж яваа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С. Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нар төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаажээ.
Жүжигчин, кино найруулагч Г.Эрдэнэбилэгийн хувьд өнгөрөгч нэгдүгээр сарын 5-нд “Хийморь” түүхэн уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн. Тэрбээр мөн “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд нартай хамтран ажилласан юм.
Холбоотой мэдээ