Монголын уулчдын Үндэсний холбооны төлөвлөөний дагуух Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ тэмцээнийг Монголын уулын спортыг анхны мастер Я.Жанцан агсны нэрэмжит болгон тэмдэглэсээр дөрөв дэх жилийн нүүр үзэж байгаа аж. Энэ удаагийн тэмцээнд нийт 18 багийн 150 гаруй тамирчид хурд хүчээ сорин оролцож өнөөдөр шилдгээ тодруулах юм. Энэ жил хөдөө орон нутгаас баг тамирчид олноороо ирж оролцсон нь энэ спорт олныг хамарсан, эрүүл мэндэд тустай гэдгийг харууллаа.
Тэмцээнд оролцсон тамирчдаа өсвөр, идэр, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар шалгаруулах юм. Спортын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ төрлөөр хичээлэгсэд тив, дэлхийд амжилт гарах өдөр ойрхон байгааг онцолж байв. Тэмцээний шилдгүүдийг тодруулах сүүлчийн уралдаанд ахмад уулчид олноороо ирж залуу тамирчдаа дэмжиж байв.
Б.ЭНХ