НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ | News.MN

НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ

НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ

НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ

НӨАТ-ын урамшууллын системийг одоогийн “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар хийж гүйцэтгэсэн ба нэмэлт сайжруулалтыг хариуцан ажилладаг байна. Харин тус системийн төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан Ц.Орхонтамирыг НӨАТ-ын буцаан олголт иргэдэд олгохын өмнөхөн үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд өмнө нь энэхүү төсөлд ажиллаж байсан Т.Батбилэгийг томилсон юм.

Т.Батбилэг нь НӨАТ-ын урамшууллын системийн багт 2013 оноос 2017 оны 2-р сар хүртэл ажиллаж байжээ. Тэрбээр ажиллах хугацаандаа 2016 оноос ашиглаж байсан сугалааны программыг дотооддоо хөгжүүлж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдмөгцөө улсын үйлдвэрийн газартай өөрийн эзэмшлийн “Мэдээлэл харилцааны систем” ХХК-тай гэрээ байгуулан хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэн улсын үйлдвэрийн газарт буцаан худалдсан баримт байгаа юм. Мөн ажиллаж байх хугацаандаа улсын үйлдвэрийн газрын ажилтнуудаар хувийн компанийнхаа хэд хэдэн ажлыг хийлгэж байсан тохиолдол ч гарчээ.

Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яаманд технологийн хэлтсийн даргаар томилогдсон ч ажил нь төлөвлөгөөний дагуу явж чадаагүй учир тушаал нь гараагүй байхад өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарчээ. Харин үүний дараагаар гэнэт НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирлаар томилогдсон байна. Ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцсан ажилдаа эзэн болдоггүй энэ хүнийг яагаад төслийн захирлаар томилох болов?

Түүний хувийн компани болох “Мэдээлэл харилцааны систем” ХХК-ийн “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хийсэн гэрээний хуулбарыг хавсаргав.

Баримт

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 103.57.94.174

News.mn Batbilegeer shine system hiilgeed zarim mongoo ogolgui bultssan gesen. Tegeed iim hudal medeelliig ni tawij bgaam bna l daa. hehe

Avatar

Зочин 2019-02-04 103.57.94.65

ажлыг нь хийж дуусгалгүй хаясан. Хийж өгөх хүнгүй болоод. шүүхэдсэн

Avatar

Зочин 2019-02-04 202.55.191.130

oilgomjtoi

Avatar

Зочин 2019-02-04 202.55.191.130

mgl iim l bna

Avatar

Zochin 2019-02-04 202.126.89.125

hahaha Otgontulga Batbileg hoyor ingej mungu s***h baisimaaa. Unen azaarnii shaasan bna.

Avatar

Зочин 2019-02-04 202.126.89.125

hahaha Otgontulga Batbileg hoyor ingej mungu s***h baisimaaa. Unen azaarnii shaasan bna.

Avatar

Зочин 2019-02-04 202.9.44.133

НӨАТ-ын сугалааны томоохон хонжвор программ хангамжид нь тохируулга хийгээд түүний хамаатнуудад очих болж дээ

Avatar

Зочин 2019-02-04 202.21.111.218

Үйлдвэрийн газрын ажилтад бүгд хүнд сурталтай. Утсаа авдаггүй. Очихоор олигтой мэдээлэл өгдөггүй. Нэг л их биеэ тоосон хүмүүс шинэ удирдлага ирж байгаа нь сайн хэрэг. Батбилэг бол НӨАТ-ийн системийн технологийг хариуцаж байсан хүн. Ийм хүн удирдахгүй бол хэцүү болсон газар л даа. /Хэд хэдэн удаа очсон татварын байцаагч байна./

Avatar

Зочин 2019-02-04 139.5.217.130

БАТБИЛЭГийн код орж ирээл систем самардаг байлаа. lol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж