Энэ жил оросууд хог хаягдлын шинэчлэл хийнэ | News.MN

Энэ жил оросууд хог хаягдлын шинэчлэл хийнэ

Энэ жил оросууд хог хаягдлын шинэчлэл хийнэ

Энэ жил оросууд хог хаягдлын шинэчлэл хийнэ

Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд Оросын бүс нутгийн 90 хувь нь хог хаягдлын шинэчлэлд нэгдэнэ хэмээн ОХУ-ын Байгаль орчны яамны дэд сайд Дмитрий Кобылкин Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдлээ.

“Өнөөдрийн байдлаар 15 муж янз бүрийн шалтгаанаар хог хаягдал боловсруулах шинэ системд нэгдэж ороогүй байна. Шинэ системийг Холбооны бүх муж, нэгжид нэвтрүүлэхээр яам төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд нийт бүс нутгийн 90 хувь нь шинэ системд шилжинэ” хэмээн Кобылкин хэлжээ.

Ахуйн хатуу хог хаягдлыг боловсруулах шинэ систем энэ 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Орос даяар хэрэгжиж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-02-04 103.26.195.91

ОХУ-д ахуйн хогийг ангилж хог боловсруулах асуудлыг ЗГ-ынхаа хэмжээнд тавьж байгааг ТВ харуулж байна. Манайд ч энэ асуудлыг хөндөх цаг нь болсон.Нийслэлийн иргэд ялангуяа гэр хороололынхан хогоо хашаанаасаа гаргаж хаа хамаагүй хаядаг хэвээр. Дүүргийн дарга нар гэр хороолол бүхий хороодод хоггүй байх талаар ямар ч ажил зохон байгуулахгүй ёстой албан тасалгаандаа юу ч хийдэг юм нэг их албархуу хүмүүс суух юм. Хогийг хаяхдаа ангилуулдаг болмоор бн.Хог боловсруулах үйлдвэр олныг бий болгомоор.

Avatar

Зочин 2019-02-04 134.3.29.35

Орос бага багаар шинэчлэгдэн хөгжиж байнадаа. Монголд ч гэсэн тусгалаа өгнө. Тэгэхээр сайн2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж