Энэ жил оросууд хог хаягдлын шинэчлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

Энэ жил оросууд хог хаягдлын шинэчлэл хийнэ

Энэ жил оросууд хог хаягдлын шинэчлэл хийнэ

Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд Оросын бүс нутгийн 90 хувь нь хог хаягдлын шинэчлэлд нэгдэнэ хэмээн ОХУ-ын Байгаль орчны яамны дэд сайд Дмитрий Кобылкин Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдлээ.

“Өнөөдрийн байдлаар 15 муж янз бүрийн шалтгаанаар хог хаягдал боловсруулах шинэ системд нэгдэж ороогүй байна. Шинэ системийг Холбооны бүх муж, нэгжид нэвтрүүлэхээр яам төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд нийт бүс нутгийн 90 хувь нь шинэ системд шилжинэ” хэмээн Кобылкин хэлжээ.

Ахуйн хатуу хог хаягдлыг боловсруулах шинэ систем энэ 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Орос даяар хэрэгжиж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж