Орост дизель түлшний үнэ 15 хувиар нэмэгдсэн байна | News.MN

Орост дизель түлшний үнэ 15 хувиар нэмэгдсэн байна

Орост дизель түлшний үнэ 15 хувиар нэмэгдсэн байна

Орост дизель түлшний үнэ 15 хувиар нэмэгдсэн байна

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2018 онд Орост дизель түлшний жижиглэнгийн үнэ дунджаар 15 хувь өссөн байна. Жилийн дундаж нь 4,3 хувьтай байсан инфляцтай харьцуулахад харьцангуй өндөр өсөлт юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дизель түлш нэг литр нь 46,68 рубль байжээ. Гэхдээ Оросын бүс нутгуудад харьцангуй өөр өөр үнэтэй байсан аж. Тухайлбал, Хойд Кавказад хамгийн хямд буюу нэг литр нь 43,19 рубль, хамгийн үнэтэй нь Алс Дорнодод 50,83 рубль байжээ.

Ингэснээр дизель түлш шатахуунаас ч илүү үнэд орсон байна. Шатахууны үнэ өнгөрсөн онд мөн нэмэгдсэн юм. Шатахуун дунджаар 9,4 хувь нэмэгдэж, арванхоёрдугаар сарын байдлаар нэг литр нь шатахуун түгээх станцуудаар 43,5 рублиэр зарагдаж байжээ.

Өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сараас Орост нефтийн бүтээгдэхүүний үнэ өсч эхэлсэн юм. Дөрөвдүгээр сарын дунд гэхэд литр нь 40 рубль, зургадугаар сар гэхэд 43 рубль болсон.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж