Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.03/

2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний мэдээ:

4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний 419 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 123 тохиолдол (29.3%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтэл, албан:

3 дугаар сарын 25-аас 31-нд нийт 1713 хүн гэмтэж, ГССҮТ-д ханджээ. Үүнээс 59.7%-ийг эрэгтэйчүүд, 25.3%-ийг 0-15 насны хүүхдүүд, 12% нь хэвтэн эмчлэгдэж, 11% нь согтуугаар осолд өртжээ. Шалтгааныг харвал 35.8%-ийг уналт, 13.8%-ийг зам тээврийн осол эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Орны ачаалал, Нийслэлд:

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалалаас үзэхэд хүүхдийн орны ачаалал хэвийн буюу 679 орон дээр 525 хүүхэд хэвтэж байна. Шинээр хэвтсэн өвчтний 84 буюу 25.6% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 81% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 22 буюу 27.5%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

4 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25244 хүн өвчилж, 10494хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 25-аас хойш нийт 82 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 57, Сьерра-Леонд 25 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 4 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Эх сурвалж: www.moh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж