"Ньюс" агентлаг албан ёсны эрхтэйгээр Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг хүргэж байна.
Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг.
Төрсөн огноо, жилийн суудлыг хүснэгтээр харуулсан болно.
Хэрэв та төмөр, мод суудалд суусан бол хүснэгтэд нэг оныг харуулсан болно
ГАЛ СУУДАЛ
Галд суусан бол "Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа сууха" тарнийг уншиж галаас гэмтэх хэмээн шүдэнз зураад усанд хийж зүүн хойш, баруун зүгт цацна. Зүг гаргагч нь зүүн урд зүгт гарч, урдаас ирнэ.
ШОРОО СУУДАЛ
Баруун зүгт гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж "Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа" тарнийг уншиж, шороо чулуу хөдөлгөн тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна.
ТӨМӨР СУУДАЛ
Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ. Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сүсэглэж төмөрт хүрээд "Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншиж, галд урьж, хойт, урд зүг рүү цацна.
ОГТОРГУЙ СУУДАЛ
Зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сүсэглэж "Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.
УС СУУДАЛ
Зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Усанд осолдохгүй хэмээн сүсэглэж "Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад цас, гол дээгүүр гараад тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна.
УУЛ СУУДАЛ
Баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглээд "Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна.
МОД СУУДАЛ
зүүн урагш гарч, нар зөв тойрч, зүүн зүгээс ирнэ. /Энэ жил огторгуйн хар нохойны ам цог хийморийн зүгт харж буй тул эмийн зүгт гарах/. Модноос гэмтэхгүй хэмээн сүсэглээд "Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урд зүгт, баруун хойт зүг рүү цацна.
ХИЙ СУУДАЛ
Урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ.Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сүсэглэн "Ум базар падма мамаа бизаяа суухаа" тарнийг уншаад салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна.
Гахай жилийн хөлөл, суудал, төрсөн огноо
Хөлөл | хүйс | Төрсөн он |
Гал | Эр | 2019 2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 |
Эм | 2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 | |
Шороо | Эр | 2018 2010 2002 1994 1986 1978 1970 1962 1954 1946 1938 1930 |
Эм | 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928 | |
Төмөр | Эр | 2017 2009 2001 1993 1985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 |
Эм | ||
Огтор–гуй | Эр | 2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928 |
Эм | 2018 2010 2002 1994 1986 1978 1970 1962 1954 1946 1938 1930 | |
Ус | Эр | 2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 |
Эм | 2019 2011 2003 1995 1987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 | |
Уул | Эр | 2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926 |
Эм | 2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 | |
Мод | Эр | 2013 2005 1997 1989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 |
Эм | ||
Хий | Эр
Эм | 2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924
2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926 |
Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эр, эм хүмүүний он адил болно.
Холбоотой мэдээ