Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.02.04) цаг агаарын мэдээллийг хүргэе.
Улаанбаатар хот:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Баруун аймгийн нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.