Л.Тэрбиш: Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн мөрөө гаргана | News.MN

Л.Тэрбиш: Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн мөрөө гаргана

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

ЦАГААН САР

Л.Тэрбиш: Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн мөрөө гаргана

Л.Тэрбиш: Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн мөрөө гаргана

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын битүүний өдөр өнөөдөр (2019.02.04) тохиож байна. Харин маргааш шинийн нэгэн. Битүүний өдөр хийгээд шинийн нэгэнд баримталдаг дэг жаяг нь ямар билэгдэл утга агуулж байдаг талаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбиштэй ярилцлаа.


-Монголчууд сарны хөдөлгөөнөөр тухайн сар, жилийн сайн өдөр болон байгаль цаг уурын төлөв байдлыг урьдчилан шинждэг эртний сайхан уламжлалтай. Сар битүүрч, өдөр харагдахгүй болохыг битүүн гэдэг байх?

-Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15-н (сар тэргэл байх) болно.

-Азийн орнуудын цагаан сар давхцах тохиолдол байдаг. Заримдаа өдөр, цагаар зөрдөг. Энэ нь сарны байрлалаас шалтгаалдаг уу. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг. Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29.53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтойгоор авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалзсан байдаг. Тодруулбал, сарны сар бүхэл бус 29.53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог.  Зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг юм. Энэ арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд болно. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаагаар гарсан. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдийд гаргах тухайд, нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно. Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм.

Зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.

-Зүг мөрөө гаргах нь шашны зан үйлтэй холбоотой юу. Үндэстэн, ястан бүрт энэ зан үйл нь адилгүй байх?

-Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу “дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг  бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд “бон” нь бонбо (བོན་པོ།), до (གཏོ།) нь засал хорло (འཁོར་ལོ།) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас “бонбын заслын хүрд (བོན་གཏོ་འཁོར་ལོ།)” гэсэн үг. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин  монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг. Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь  буюу гал махбодтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.

-Шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн нь зүг мөрөө гаргахад л хангалттай гэж үзэх нь бий. Энэ тухайд тодруулж ярьж өгөөч?

-Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх  бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн  цээр гаргах дом засал байдаг. Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг. Тухайлбал,

  • Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
  • Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.
  • Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.
  • Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.
  • Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.
  • Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
  • Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.

Хийд  суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан түүхтэй.

-Шиний нэгний өглөө мөрөө гаргахад  зүг чигээ гэрээр баримжаалдаг байж. Эдүгээ нийслэлийнхний хувьд суурин амьдралд шилжсэн болохоор дээрх зан үйл, домыг хийх нь бараг боломжгүй шүү дээ?

-Монголчуудын байнгын хэрэглээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг. Чингээд баруун хатавчинаас нар зөв тойруулан зэргэмжээр  морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байрлуулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ. Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ. Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм.

-Таны хувьд Төгс Буянт шинэ зурхайг гаргаад 20 гаруй жил өнгөрч байгаа гэл үү?

-Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд байсан юм. Энэ үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдийнэ үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт шинэ зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулсан. Зарим хийд орон цагалабар гаргаж эхэллээ. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-04 103.242.47.42

Энэ мухар сүсэгийг одоо боливол таарна. Бас хүн хүн өөр өөрийнхөөрөө гэж ярьж болохгүй. Язгуурын монгол ёс заншил ямар бсан түүн рүүгээ л орох нь чухал. Яг үнэндээ будда шашинд ийм ёс үйл бдаггүй гэж далай лам хэлсэн шү дэ. Жинхэнэ утгаараа ард түмний оюун санааг хордуулагч хар тамхи мэт болчихсон энэ лам зурхайч нарын зохиомол үйлийн даруй зогсоох нь зөв.Буддын шашиныг шүтэж бга бол утгаар нь тэр хүнлэг энэрэнгүй мөн чанарыг нь шүтэж 10 хар нүглийг тэвчиж 10цагаан буяныг дэлэгрүүлж амьдар

Avatar

Зочин 2019-02-04 5.136.143.218

ene mur gargana ch geh shig yaduu buurai humuusiig nomhruuldag arguudiin neg ni ene baalai tsurhai zasal nom gej hardag. Jam esooroo yavdag ni yavaad amidardag ni amidarch bn burhan shashin shuuteed yu uurchlugdsiin heden bayan lam huvraga nar l bn. Eej aav uul us tengeree shutej amidarch bn. Mongolchuud bid ch tsuhrunguu barj setgeliin hadtai bolj yund ch itgehee bolij bn da…

Avatar

Зочин 2019-02-04 2.136.17.240

Интернэт хөгжөөд хөөрхий мунхаг монголчууд хорвоотой танилцсан шүү.мунхардаг хөг өнгөрсөн.наад эргүүлэн боль

Avatar

Зочин 2019-02-04 211.36.157.250

s*** l daa. Naad mor gargah enee teree tolgoi ugaah ajillagaagaa zogsoo l doo. Mongolchuudiig haranhui buduuleg mal bolgoj duuslaa

Avatar

нохой жилийн №1 гомдол 2019-02-04 202.21.100.210

Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.

Avatar

Зочин 2019-02-04 202.21.100.210

Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.

Avatar

зочин 2019-02-04 202.9.42.247

галд суусан хүн нэг шанага цог авч өмнө зүг 81 алхаад газарт булах гэнэ. бас нэг мөрөө гаргах гэдэг бүлэгт галд суусан хүн шүдэнз зураад усанд хийж өмнө хойт зүг цац гэнэ. мөр гаргах бол засал гэдэг нь ус, огторгуй гэх мэт бүгд зөрүүтэй байна.итгэх итгэл алга байна. үйлдэл нь хүртэл дэлхийн улсуудаас ичмээр. энэ мөр гаргахыг дэлхий дээр манайхаас өөр хэрэглэдэг улс байхгүй. ингэснээр хөгжсөн бол одоо хөгжсөн. Улам доройтож, хоорондоо үзэл бодлын дайн хийж, доройтож байна. ийм тэнэг баймгүй болжэ

Avatar

Зочин 2019-02-04 149.167.33.143

ЭНЭ БҮХЭН БАЙГАЛЫН ХУУЛЬ БИШ ХҮНИЙ Л ЗОХИОЛ ШҮҮ ДЭЭ. ИТГЭДЭГ БОЛ ДАГАСАН НЬ ДЭЭР. ТЭГЭХГҮЙ БОЛ СЭТГЭЛД СЭВТЭЙ. ИТГЭДЭГГҮЙ БОЛ ЯАСАН Ч ЯАХ ВЭЭ ТАНД ЮУГААР Ч НӨЛӨӨЛӨХГҮЙ. ХЭТ ТУЙЛШРАХ, БҮР БОЛЬ ЭСВЭЛ ЗААВАЛ ХИЙ ГЭЖ БИЕСЭЭ ШАХААД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ДУР ДУРААРАА Л БОЛ. САЙХАН БИТҮҮРЧ ШИНЭЛЭЭРЭЙ

Avatar

Зочин 2019-02-04 202.21.106.170

За болио. Сүүлийн 20-30 жил монголчуудын толгойг эргүүлж мөнгө хийдэг заваан юмаа боль тэхүү

Avatar

Зочин 2019-02-04 149.167.33.143

ЭНЭ БҮХЭН БАЙГАЛЫН ХУУЛЬ БИШ ХҮНИЙ Л ЗОХИОЛ ШҮҮ ДЭЭ. ИТГЭДЭГ БОЛ ДАГАСАН НЬ ДЭЭР. ТЭГЭХГҮЙ БОЛ СЭТГЭЛД СЭВТЭЙ. ИТГЭДЭГГҮЙ БОЛ ЯАСАН Ч ЯАХ ВЭЭ ТАНД ЮУГААР Ч НӨЛӨӨЛӨХГҮЙ. ХЭТ ТУЙЛШРАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. БҮР БОЛЬ ЭСВЭЛ ЗААВАЛ ХИЙ ГЭЖ БИЕСЭЭ ШАХААД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ДУР ДУРААРАА Л БОЛ. САЙХАН БИТҮҮРЧ ШИНЭЛЭЭРЭЙ

Avatar

Зочин 2019-02-04 202.21.100.210

Сүүлийн 20 жил эх дэлхийг гиигүүлэгч нар рүү шинийн1 өдөр залбирал үйлдэж нарыг магтан дуулж байна. Нарнаас хүчтэй бурхан гэж байхгүй маш сайн зан үйл нийлж байна

Avatar

Зочин 2019-02-04 150.129.142.169

Зүг гаргана гэдэг бол цэвэр мухар сүсэг!! Бүх юмны сайн, муугийн эх үүсвэр хүний толгой дотор л байдаг! Юмыг сайнаар төсөөлж эерэг бодолтой байвал бүх юм сайн сайхан байх болно!! "Зүг гаргасангүй яанаа, муу юм болох байх даа" гэж бодоод байвал нээрээ муу юм болж мэднэ, харин муу юм болохгүй, сайн сайхан байх болно гэж чин сэтгэлээсээ бодож чадвал бүх юм "ок" байна!! Гүйцээ!!!

Avatar

Зочин 2019-02-04 202.21.124.18

Хорт хавдартай хүнийг эмчилж элгээнэ зурхайг нь уншиж нас утасгана гээд мөхгө ш****г өлөн баньди.

Avatar

Зочин 2019-02-04 202.21.116.171

Сүсэг бишрэл бол хувь хүний л асуудал. Энэ хүний гаргасан цаг тооны бичгийг олон олон хүн ашиглаж байдгийг мэднэ. Хүн гэж сэтгэлийн амьтан тул зам мөрөө засч, ариусгалаа гэсэн бодол нь хүний оюун бодолд нөлөөлж улмаар үйл хөдлөл, зам мөрөө зөв залдаг гэж би боддог. Тиймээс Тэрбиш гуайд хүндэтгэлтэй ханддаг шүү.

Avatar

Зочин 2019-02-04 119.40.98.162

Энэ зурхай чид дурангаар од эрхэсээ ажигладаг болов уу.

Avatar

Hudalch 2019-02-04 150.129.140.117

Ene balaigiin zurhaig dagaad zadag tur uimlee ard tumen uruudan doroitloo heleed baigaa sain saihan yum ni tui ch alga. Business hiisen n****.

Avatar

Amar 2019-02-04 202.179.24.13

Буддын шашинд төдийгүй ерөөс хаэана ч сайн муу өдөр цаг гэж байдаггүй.Тиймээс зам, мөрөө огт засуулдаггүй,үхэх өдөр замд гардаг,хоосрох өдөр үсээ засуулдаг хөгжингүй орны хүмүүс биднээс илүү урт удаан наслаж сайн сайхан амьдарч байна.Өнөөдөр чинь Дундад зуун биш 21-р зуун шүү.Муу хар луйварчин Тэрбиш гуай.

Avatar

Зочин 2019-02-04 202.21.113.146

ГАРИГ ДЭЛХИЙ ЭРГЭДГЭЭРЭЭ ЭРГЭЖ, ОДОН ОРОН ХЭДЭН САЯ ТЭРБУМ ЖИЛ ӨӨРИЙН ЖАМААРАА ОРШИЖ ИРСЭН, ОДОН ОРНЫ ШИНЖЛЭХ УХААН ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ ӨӨР ГАРИГ ЕРТӨНЦ ДЭЭРХИ АМЬДРАЛЫГ УРЬД БАЙГААГҮЙГЭЭР ЭРЖ БАЙГАА ЭНЭ ЭРИН ҮЕД УЛАМЖЛАЛ НЭРЭЭР ХҮМҮҮСИЙН ОЮУН УХААНЫГ ХОЙШ НЬ ТАТАЖ БАЙХААР, ОРЧИН ҮЕД ШИНЭЛЭГ БАЙДЛААР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨХ ТАЛААР ШИНЖЛЭХ УХААНЧ САНАЛ ЯРИА БАЙМААР, ЭНЭ ТЭНД ЮМ ЦАЦАЖ ШАТААЖ ӨШИГЛӨЖ ХОШИН ШОГ ХИЙЛГЭЭД БАЙХЫН, ҮХСЭН БААСНЫХ НЬ АКАДЕМИЧ, АКАДЕМИ

Avatar

Үнэн 2019-02-04 202.126.89.65

Мунхруулахаа больчих тэгхүү, юун зүг чиг. Тэгсэнээс нэг настан, ядарсан хүнд тусалсан нь дээр. Монголчуудаа нэгниигээ хайрлах цаг иржээ. Түвдийн богд элдэв хагалж буталсан худлаа ёс заншлын оронд. Харш, ивээл жил гэдэг чинь биднийг дандаа хагалж буталсаар ирсэн. ШАРЫН ШАШНЫ 300 ЖИЛД МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ БООЛЧЛОЛД БАЙСНЫГ БҮҮ МАРТ. ШАРЫН ШАШНЫ ТӨВ ТҮВДИЙГ ХАР ТИЙМ Л ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2019-02-04 72.137.85.228

Энэ нөхөр олон жил сар шинийн өдрийг төөрүүлж буруж өдөр шинэлүүлж мөн ч их будилуулж бас тэгээд дажгүй мөнгөжих шиг боллоо.Одоо болио. .

Avatar

Иргэн 2019-02-04 72.137.85.228

Одоо болио. Олон жил буруу зөрүү өлөр шинэлүүлж будилуулж өөрөө яггүй хөлжисөн биз

Avatar

irgen 2019-02-04 222.127.51.193

Chi uuruu bolichiholdoo hen ch chsmaig albadaagui bizdee

Avatar

Зочин 2019-02-04 72.137.85.228

Энэ нөхөр сар шинийн өдрийг олон жил будлиулж тархи угааж хөлжисөн.Одоо боль.

Avatar

Зочин 2019-02-04 222.127.51.193

Chi uuruu l bolichihgui yu dee. Hen ch bidniig albadaagui bizdee.

Avatar

Зочин 2019-02-04 112.72.12.5

Энэ худал үнэн зурхайг баримталдгаараа сайжирдаг бол Монголчууд сансарт гарч саран дээр амьдарахаар боллоо.
Зурхайд үнэн худал буруу зөв гэж юм байхгүй бүгд зохиомол зүйл дагаж мөрдлөө гээд сайхан болохгүй, дагасангүй гээд муудахгүй

Avatar

irgen 2019-02-04 222.127.51.193

Tiim shuu. Gehdee hun hun uuriinhuuruu l baival boloo bizdee.Hen ch bidniig albadaagui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж