Унгернчууд Нийслэл хүрээг чөлөөлжээ /1921.02.04/

Хуучирсан мэдээ: 2019.02.04-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Унгернчууд Нийслэл хүрээг чөлөөлжээ /1921.02.04/

NEWS агентлаг Монгол Улсын түүхэнд энэ долоо хоногт өрнөж байсан чухал үйл явдлын товчооныг хүргэж байна

1913.02.04 Монгол-Төвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулав

1921.02.04 Унгернчууд Нийслэл хүрээг чөлөөлжээ.

1922.02.10 Гадаадын худалдааны пүүсүүдэд татвар ногдуулах тухай дүрэм батлав.

1924.02.05 Ардын гэгээрүүлэх яам байгуулагдав.

1931.02.06

  • Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх хууль батлагдав. Энэ хуулиар хошууны зохион байгуулалтыг устгаж, таван аймаг, 72 хошуу, 525 сум байсныг газар нутаг, хүн амын талаар харьцуулан ерөнхийд нь тэгшитгэж 12 аймаг 324 сум болгон зохиожээ. Харин баруун хязгаарын үндэсний цөөнхийн онцлог байдлыг харгалзаж, Казах, Урианхайд хошууны зохион байгуулалтыг нь хэвээр үлдээжээ. Архангай, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Тариалан /Сэлэнгэ/, Төв, Ховд, Увс, Хэнтий, Дорнод гэсэн 12 аймаг байгуулагджээ.
  • Монголын эмэгтэйчүүдийн анхдугаар их хурал хуралдав. Бүх албан газрын тамга тэмдэг, ном зохиолын хавтас чимэглэл, албан газруудын хаяг зэргийг латинчлах компанит ажил өрнөв.

1947.02.08 МАХН-ын XI их хурал хуралдаж, БНМАУ-ын УААА, соёлыг 1948-1952 онд хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталж, МАХН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулав.

1956.02.07 БНМАУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид нөхөрсөг дотно байдалд болсон хэлэлцээний үр дүнд “БНМАУ, БНХАУ-ын хооронд 1956 онд харилцан бараа нийлүүлэх тухай протокол”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Протоколд 1956 онд хоёр улсын харилцан нийлүүлэх бараа нь 1955 оныхоос нэг дахин их байх, БНХАУ Монголд цагаан будаа, хатаасан жимс, шинэ жимс, тамхи, торго зэрэг өргөн хэрэглээний бараа нийлүүлэх бол БНМАУ Хятадад адууны шир гэх мэт мал аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэхээр болсон байна. Хятад улсыг төлөөлж БНХАУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд Хэ Ин, Монгол Улсыг төлөөлж Худалдааны сайд П.Баатар нар протоколд гарын үсэг зурав.

1963.02.08-09 БНМАУ-ын АИХ-ын IV дэх удаагийн хурлаар “БНМАУ болон БНХАУ-ын хилийн гэрээ”-г батлав.

1967.02.08 БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан хоёрдугаар сарын 05-ны өдөр Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтныг үдэн гаргах үед хятадын улаан хамгаалагч нарт бүслэгдсэнд БНМАУ-ын ГЯЯ-аас эрс эсэргүүцэл илэрхийлэв.

1969.02.05 БНМАУ-ын ГЯЯ дэлхий нийтэд зарласан меморандумд Хятад Монголын хилээр нэвтэрч буй олон улсын галт тэргийг зогсоосон нь ад үзүүлж буй эсэргүүцэл юм гэжээ.

1972.02.07 Улсын тэргүүний ухуулагч, суртал нэвтрүүлэгчдийн зөвлөгөөн болов.

1975.02.04 БНМАУ-Заир улстай дипломат харилцаа тогтоов.

1976.02.10 БНМАУ-Ангол улстай дипломат харилцаа тогтоов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж