МУИС-ийн Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлыг тус тус томиллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

МУИС-ийн Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлыг тус тус томиллоо

МУИС-ийн Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлыг тус тус томиллоо

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар баасан гаригт /2019.02.01/ Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн хамт олны хурлын нууц санал хураалтаас хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчид болох Ч.Энхбаяр, Д.Заяабаатар нарыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Авлигатай тэмцэх газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт, МУИС-ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэн бүрэлдэхүүн сургуулийн захирлаар томилсон тушаалыг гардууллаа.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Чойжилын Энхбаяр

Нэр: Ч.Энхбаяр

Төрсөн он: 1964

Боловсрол: Дээд

Эрдмийн зэрэг: Доктор /Ph.D/

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв: Монгол Улс дахь татварын шинэчлэл: онцлог ба хэтийн төлөв

Ажлын туршлага: /2003 оноос МУИС-д ажиллаж байна./

  • 2003-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд профессор, тэнхимийн эрхлэгч
  • 2013-2017 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессор
  • 2017 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Далайн Заяабаатар

Нэр: Д.Заяабаатар

Төрсөн он: 1976

Боловсрол: Дээд

Эрдмийн зэрэг: Доктор /Ph.D/

Эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв: Сонгодог бичгийн өмнөх Монгол бичгийн дурсгалын хэлзүйн судалгаа

Ажлын туршлага: /1998 оноос МУИС-д ажиллаж байна./

  • 2006-2008 онд Монгол хэл соёлын сургуулийн сургалтын албаны эрхлэгч
  • 2008-2011 онд МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн захирал
  • 2015 оноос Монгол судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж