Пап лам АНЭУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Пап лам АНЭУ-д айлчилна

Пап лам АНЭУ-д айлчилна
АНЭУ-д нэг сая гаруй католик шашинтан байдаг

Пап лам Францис өнөөдөр /2019.02.03/ угсаа залгамжлах хунтайж Шейх Мухаммед бин Заиед ал-Наяаны урилгаар Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилна. Тэрбээр Арабын хойгт ирж буй ромын анхны пап болж байгаа бөгөөд  ирэх Мягмар гаригт /2019.02.05/ болох 120 мянга гаруй хүн оролцох шашны их хуралд оролцсоноор айлчлал нь өндөрлөх юм.

Айлчлалын үр дүнд дөрвөн жил гаруй үргэлжилж буй Йемений иргэний дайныг дуусгах санаачилга гаргана хэмээн олон улс найдаж байна. Тус дайны оролцогч талууд нь Ираны дэмжлэгтэй Хусит босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газар билээ. АНЭУ ч бас арабын хойгийн хүчний харьцаанд нөлөөлж болзошгүй тус дайнд орж, Саудын Арабтай нэгдэж байгааг пап лам Францис буруушааж байгаа аж.

Пап лам өнгөрсөн жил Йемений дайнаас үүдэлтэй өлсгөлөн, эмх замбараагүй байдал болон хүний эрхийн хямралыг үгүй хийхэд олон улсын хүчин чармайлт шаардлагатай байгаа тухай уриалга гаргаж байв.

АНЭУ-ын албан ёсны шашин нь хүн амынх нь 76 хувь шүтдэг ислам боловч тус улсад нэг сая гаруй католик шашинтан байдаг аж. Нийт хүн амынх нь 12 орчим хувийг эзэлдэг АНЭУ-ын католик шашинтай хүмүүсийг голдуу Энэтхэг, Филиппинээс ирсэн цагаачид бүрдүүлдэг.

“Дэлхий ертөнцөд зэрэгцэн орших олон шашны түүхэнд бичигдэх тэмдэглэлт үйл явдлын гэрч болж байгаадаа маш их баяртай байна. Бурханд итгэх итгэл биднийг нэгтгэхээс биш хуваах учиргүй” хэмээн пап лам Францис мэдэгдсэн байна. Мөн тэрбээр АНЭУ-ыг олон соёл иргэншил, шашин нэг дор эв найрамдалтайгаар аж төрөх боломжтойг харуулахыг хичээж буйд нь талархаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж