Төрийн дээд одон медаль гардуулав

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Төрийн дээд одон медаль гардуулав

Төрийн дээд одон медаль гардуулав

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид гардуулан өгөв.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, “Улаанбаатар Хүннү” эмнэлгийн дарга Ш.Болдбаатар, “Сод золбоо” авто сургуулийн багш Н.Гонгор, ЧД-ийн ЕБ-ын 50 дугаар сургуулийн багш Б.Оюунчимэг, нийслэлийн ХХААГ-ын ахмад ажилтан А.Цэцгээ, нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Б.Цэнгэл нарын 15 хүнийг,

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БГД-ийн 1-р хорооны ахмад настан Г.Өлзийдоог

“Алтан гадас одон”-гоор НИТХ-ын төлөөлөгч, Н.Баярмөнх, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат, БЗД-ийн ахмад настан Б.Алтантуяа, УБЗАА-ны инженер Л.Алтангэрэл, Налайх дүүргийн Шилний үйлдвэрийн ерөнхий технологич Х.Буянбат, БЗД2ийн 22-р хорооны нийгмийн ажилтан Г.Баярмаа, Налайх дүүргийн 2-р хорооны ахмад настан Д.Тунгалаг, УСУГ-ын инженер Л.Дунгармаа, БЗД-ийн ахмад настан Н.Цэвээндолгор нарын 67 хүнийг,

“Цэргийн гавьяаны одон”-гоор Налайх дүүргийн 2-р хорооны ахмад настан Ш.Баян, Налайх дүүргийн 7-р хорооны ахмад настан Ч.Пүрэвдорж, СХД-ийн ахмад настан Г.Сэрээтэр нарын гурван хүнийг,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дэд дарга Б.Азжаргал, ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборын Д.Дулдамсүрэн, нийслэлийн Өргөө амаржих газрын сувилагч Н.Байгалмаа, СТӨ-ний мужаан, барилгын засварчин Б.Санчирхүү, Налайх дүүргийн ЭМТ-ийн сувилагч Б.Нармандах Дулааны III цахилгаан станц ТӨХК-ийн жолооч М.Амгалан нарын 18 хүнийг шагнав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж