Цагаан сарын баярын зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Цагаан сарын баярын зөвлөмж

Цагаан сарын баярын зөвлөмж

Сар шинийн баяр өдрүүдээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг айл хэсэхгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор аль болох айл хэсэхгүйгээр хүүхдийнхээ хоол унд, хувцасыг тохируулж өмсүүлэх хэрэгтэй гэдгийг ч хэлж байгаа юм. Ингээд эмч мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хүргэе.

 Сар шинийн баяраар дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалъя.

  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  • Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
  • Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
  • Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
  • Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
  • Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
  • Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
  • Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
  • Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
  • Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
  • Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
  • Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
  • Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
  • Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
  • Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
  • Ууцыг халуун газар хадгалахгүй байх
  • Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
  • Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
  • Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
  • Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
  • Хамгаалалтын бүс хэрэглэх
  • Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж