Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сар шинийн босгон дээр Ж.Вердийн “Травиата” дуурийг үзэгчдэдээ зориулан тоглох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт “Травиата” дуурийг өнөөдөр /2019.02.03/ 17.00 цагт тоглох бөгөөд үйл явдал 19 дүгээр зууны дунд үеийн Парис хотноо өрнөнө.
Манай театрын тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр анх тоглогдож байсан А.Дюмагийн “Цэцэг барьсан хүүхэн” романы гол дүрийг тэр үед амьдарч байсан Парисын хамгийн үзэсгэлэнтэй хүүхэн Мари Пюплессийн амьдрал дээр түшиглэн бичсэн бөгөөд драмын жүжгийг 1852 онд Парис хотноо тогложээ. Энэ жүжгийн анхны тоглолтыг үзсэн Ж.Верди тус жүжгийн эх зохиолоор өөрийн хамгийн шилдэг дуурийн нэг болох “Травиата” дууриа бичиж, 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо анхны тоглосон түүхтэй.
Гэвч тус дуурь нь удаан тоглогдсонгүй. Учир нь дуурийн жүжигчид муу, жүжгийн костюм яг тэр үеийн хүмүүсийн өмсдөг хувцас байсан учир сонирхол татсангүй. Ийнхүү Ж.Верди дуурийн үйл явдлаа хагас зуун жилийн өмнө болгож өөрчлөн дахин тоглуулахад тус бүтээл нь дэлхийн сонгодог зохиол болтолоо цуурайтав.
Холбоотой мэдээ