Зорчигчийн тээшнээс гүем гарч ирэв

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Зорчигчийн тээшнээс гүем гарч ирэв

Зорчигчийн тээшнээс гүем гарч ирэв

Тайландаас Энэтхэг рүү онгоцоор ирсэн зорчигчийн тээшнээс нэг сартай гүем буюу цоохор ирвэсийн үр төл гарч ирж, нисэх онгоцны буудлынхныг гайхшируулжээ.

Онгоц газардсаны дараа ачаа тээш буулгах үеэр ажилчид ачаан дундаас хачирхалтай дуу сонссон нь чемодан доторх сагсанд хийсэн нэг кг орчим жинтэй бяцхан гүем байв. Тус чемодан нь Бангкокоос Энэтхэгийн Чэннай нисэх онгоцны буудалд ирсэн нэгэн зорчигчийнх байжээ.

Тус этгээдийг хууль бусаар бараа хил нэвтрүүлдэг бүлгэмийн гишүүн эсэхийг цагдаа нар шалгаж байгаа аж. Ховордсон зэрлэг амьтдыг хууль бусаар наймаалах гэмт бүлэглэлийн сүлжээнүүд ихээр бий болж байгаа бөгөөд тус зах зээлд жилдээ 09- 29 тэрбум ам.доллар эргэлдэж байдаг. Гүем хууль бусаар зөөвөрлөсөн 45 настай иргэний хэргийг Тамилнаду мужийн зэрлэг амьтантай холбоотой хууль бус хэрэгтэй тэмцэх газар руу шилжүүлсэн байна.

“Бяцхан цоохор ирвэс маш их айж цочирдсоноосоо болж бие нь сулбайж, хачин дуу авиа гаргаж байсан” хэмээн нисэх онгоцны буудлын ажилтан мэдээлжээ. Тэдний гүемийг угжиж байгаа зураг цахим орчинд тавигдсан байна.

Гүемийг Энэтхэгийн Чэннай хотын амьтны хүрээлэнд аваачиж, асруулахаар болсон.

Цоохор ирвэс нь Ази тивд элбэг байдаг боловч бэлчээрийн хомсдол болон хулгайн анчид арьс болон биеийнх нь эрхтнүүдийг хууль бусаар наймаалах явдал ихэссэнээс болж сүүлийн жилүүдэд  тоо толгой нь эрс цөөрөөд байгаа юм. Энэтхэгт 12-14 мянган цоохор ирвэс бөгөөд тэдгээрийг хилээр гаргах, оруулахыг хориглодог байна.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж