УИХ-ын намрын чуулган өчигдөр /2019.02.02/ хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд сар гаруйн хугацаанд хуралдааныг бойкотолж, улмаар УИХ-ын болон ЗГХЭГ-ын шинэ дарга, БСШУС-ийн сайд болон ЗТХ-ийн сайд нарыг томилсноор хаалтаа хийлээ. Тэгвэл намрын чуулганыг иргэд олон нийтийн сүлжээнд хэрхэн дүгнэж байгаа талаарх жиргээг "Сошиалаар сонин сайхан юутай байна" буландаа хүргэе
УИХ -ын 2018-2019 оны намрын чуулган хаалтаа хийлээ.
Ажил хийсэн гэж хэлэхгүй ХҮН ярьсаар байгаад л таарлаа
— Батука (@Batuka_UB) February 2, 2019
Чуулган хаяа хальт харахаар бас ч зүгээр юм шиг.
2 сарын өмнө Болд, Оюун-Эрдэнэ хоёр дөнгөж танилцангуутаа бослого з/б-саныг мэдлээ, боловсролгүй гэж голоод байдаг нөхөд хичнээн ч олон дээд сургууль төгссөн юм. Хэл ус бол аймаар..
Ажлын туршлага, сэтгэл л харин танигддаггүй..— Ts.Bat-Erdene🇲🇳.mn (@tsbat_IT) February 2, 2019
Миеэгээ авч хаялаа, 3 сайдаа томиллоо, одоо популизмаа зогсооё, эвтэй найртай амьдаръя, хаврын чуулган эхэлтэл баяртай гэж хэлээд хааж байх шиг бна pic.twitter.com/YPmAgXzJnY
— Tulga Zorigt (@Tulga_Zorigt) February 2, 2019
“60 тэрбумын хэрэг” гэж 2 жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоо зурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг БИ ШААРДАХ болно. Чуулган|2019.01.29
— Миеэгомбын Энхболд (@MEnkhbold) January 30, 2019
Намрын чуулган хаасан шалтгаан нь шинэхэн албан тушаалуудаа тэмдэглэх гэж яарцгаасан болох нь өчигдрийн Их тэнгэр дэхь шоу-драм гэж
— 🇲🇳Б.Баярсайхан (@bayarsaikhanbat) February 3, 2019
Өчидөр чуулган дээр ЗХЖШ-ын даргыг яаралтай томилох санал орсон боловч УИХ хэлэлцсэнгүй. Бодвол гишүүн ядарсан бхлдаа. https://t.co/N97TPYvB5D
— УЛААН ХЭРҮҮЛЧ ᠣᠯᠠᠭᠠᠨ ᠬᠡᠷᠡᠭᠦᠯᠴᠢ (@Ulaanheruulch) February 3, 2019
Хэрэв та анзаарвал чуулган дээр би Оюун-эрдэнэ гишүүний Харвард төгссөн эсэх талаар дурдаагүй. Харвардад юу сурсан яаж элссэн тухай дараа ярьж бно. МУИС-т эрх зүйч, улс төр судлаач, МУБИС-т боловсрол судлалаар яг үнэн сурсан уу юу сурсан, Англи оросоор ярьдаг уу? Би итгэхгүй бна
— Агваанлувсан УНДРАА (@undraa_mongolia) February 3, 2019
Баасанхүүг үг хэлнэ санал хэлнэ гэхээр бусад гишүүд 😲🙈 🙄😭😭😭😭😭 гэхийн хаха УИХ ын чуулган.
— Ganzul (@Zugiinbalxan) February 2, 2019
Холбоотой мэдээ