Дайны үеийн тэсрэх бөмбөг төмс дундаас олджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Дайны үеийн тэсрэх бөмбөг төмс дундаас олджээ

Дайны үеийн тэсрэх бөмбөг төмс дундаас олджээ

Хэдэн арван жилийн өмнө болоод өнгөрсөн дайны ул мөр болох буу зэвсэг, тэсрэх бөмбөг, машин техникийн үлдэгдлүүд санаанд оромгүй газраас олдох нь бий. Харин энэ удаагийн “олдвор” хүн бүрийг гайхшируулж, цахим орчинд алдартай болоод байна.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Германд үйлдвэрлэсэн тэсрэх бөмбөг өчигдөр /2019.02.02/ Хонг Конгод ирсэн төмс дундаас гарч иржээ. Францаас импортолсон тэдгээр төмсийг чипс үйлдвэрлэхэд ашиглах байв.

Тус үйлдвэр нь Японы “Calbee” хүнсний үйлдвэрийн Хонг Конг дахь салбар бөгөөд өчигдөр үдээс хойш нэгэн ажилтан нь төмс дунд хатуу металл биет байгааг олж харсан байна. Улмаар Хонг Конгийн цагдаагийн газрын тэсрэх бөмбөг хариуцсан хэлтсийнхэн яаралтай ирж, металл биетийг цэнэггүй гар бөмбөг болохыг тогтоосныхоо дараа дэлбэлэгчийг нь салгажээ.

Тус гар бөмбөг нь нэг кг орчим жинтэй, найман см-ийн диаметртэй байв. Тэсрэх бөмбөг хэрхэн Францаас ирсэн төмс дунд орсныг цагдаа нар шалгаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж