С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

"Өнгөт инээд" продакшны захирал С.Өлзийхүү бусдад инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг билээ.  Тэрбээр 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны "албан ёсны" дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм.  "Өнгөт инээд" хамтлагийнхан нэрээ сольж, шинэ инээдийг бэлэглэхээр шийдэж өдгөө "Шилдэг өнгө" нэртэйгээр уран бүтээлээ эрхэлж байна.

Үүний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй эрхмүүдэд өнөөдөр /2019.02.03/ Төрийн ордонд шагнал гардууллаа.

АРДЫН БАГШ ЦОЛ

  •  Ардын багш цолоор Монгол Улсын арслан, Монгол Улсын гавьяат багш Л.Сосорбарам

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ

  • “Петро голд” ХХК-ийн нүүрсний уурхайн зөвлөх инженер М.Тулгаа
  • ДЦС-ын ТӨҮГ-ын өрмийн машигч Ч.Энхтуяа

ГАВЬЯАТ БАГШ

  • Анагаах ухааны “Энэрэл” дээд сургуулийн захирал И.Дорж
  • БСШУЯ-ны ахмад ажилтан Д.Нона
  • “Аварга” дээд сургуулийн тэргүүн дэд захирал Г.Сүхбат
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн ахмад багш Ш.Сүхбат

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН

  • СХД-ийн гуравдугаар хорооны ахмад настан Ү.Манет

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН

  • “Өнгөт инээд” продакшны захирал С.Өлзйихүү

ГАВЬЯАТ МАЛЧИН

  • Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Д.Бат-Өлзий
  • Монгол Улсын тод манлай уяач, малчин Э.Эрдэнэчулуун

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН

  • ДЦС-4 станцын түлш дамжуулагч цехийн тооцоо мэдүүлэгч С.Батжаргал

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ 

  •  Хэнтий аймгийн ахмад настан, эдийн засагч Б.Гаваадорж

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ

  • Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны төвийн их эмч Д.Наваан
  • Эмгэг судлалын үндэсний төвийн их эмч Ш.Энхтуяа

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН 

  • Э.Баатаржав,
  • Цагдаагийн “Сүлд” чуулгын дарга Э.Гаваасүрэн
  • Ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуу

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН

  • Дундговь аймгийн театрын дарга Д.Доржсүрэн

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН 

  • Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Н.Авирмэд,
  • Үндэсний аудитын газрын дотоод аудитор П.Гансүх
  • Нийслэлийн цагдаагийн газрын ахмад ажилтан Э.Лодой,

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ АЖИЛТАН ЦОЛ

  • “Мөнхийн тун” компанийн ерөнхий захирал Ц.Алтанцэцэг
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сум дундын эмнэлгийн ахмад ажилтан Ж.Маам

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ

  • Говь-Алтай аймгийн “Нандин талим” нүдний эмнэлгийн сувилагч Г.Уртнасан

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ

  • Ус цаг уурын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах ажилтан Г.Намхайжанцан нарыг тус тус шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Чингэлтэй дүүргийн өндөр настан Д.Янжин, алтангадас одонгоор “Ийгл” телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаяр, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны ахмад настан  И.Дамдин, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны ахмад настан Г.Жигжидсүрэн, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны өндөр настан Ц.Ноон, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны ахмад настан Н.Хандсүрэн, Ж.Энхбаяр нарыг тус тус шагналаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж