АНУ-ын хуурамч их сургуулиас үүдэлтэй баривчилгаа Энэтхэгийг бухимдуулав | News.MN

АНУ-ын хуурамч их сургуулиас үүдэлтэй баривчилгаа Энэтхэгийг бухимдуулав

АНУ-ын хуурамч их сургуулиас үүдэлтэй баривчилгаа Энэтхэгийг бухимдуулав

АНУ-ын хуурамч их сургуулиас үүдэлтэй баривчилгаа Энэтхэгийг бухимдуулав

АНУ-ын хуурамч их сургуульд элссэн хэргээр Энэтхэгийн 129 оюутныг баривчилсан явдалд дургүйцсэнээ илэрхийлж, дипломат эсэргүүцэл үзүүлэв.

АНУ-ын Дотоод хэргийн яамнаас их сургуульд сурч байгаа нэрийдлээр АНУ-д үлдэж, ажиллахыг хүсдэг цагаачдыг баривчлахын тулд Мичиган мужид “Фрамингтон” нэртэй хуурамч их сургуулийг байгуулжээ. Прокурорын мэдээлснээр тус сургуулийг хуурамч, нэр төдий гэдгийг бүртгүүлсэн оюутнууд нь сайн мэдэж байсан аж. Харин Энэтхэгийн талаас дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутнуудыг “мэхлэгдсэн” хэмээн үзэж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2019.02.02/ Энэтхэгийн Гадаад хэргийн яам Дели дэх АНУ-ын Элчин сайдын яаманд “демарш” буюу аль нэг улс орны Засгийн газрыг эсэргүүцэж байгаа дипломат эсэргүүцлийн бичгийг хүргүүлж, баривчлагдсан оюутнуудыг Энэтхэгийн консултай уулзуулахыг шаарджээ.

Энэтхэгийн талаас оюутнууд нь “Фармингтоны их сургууль”-ийг жинхэнэ гэж бодоод, хуурамч, хямд сургуульд бүртгүүлэх замаар визээ сунгуулахыг хүссэн оюутнуудтай андуурагдсан гэж үзэж байгаа юм. Вашингтон дахь Энэтхэгийн ЭСЯ руу ч бас хоригдсон оюутнуудын гэр бүлийнхэн нь тасралтгүй залгаж, гомдоллож байгаа аж.

АНУ-ын талаас демаршийг хүлээн авснаа мэдэгдсэн боловч хариу мэдэгдэл гаргаагүй байна.

АНУ-ын тагнуулынхан иймэрхүү ажиллагаа явуулж байгаа анхны тохиолдол нь энэ биш юм. Тухайлбал, 2016 онд явуулсан нэгэн ажиллагааны үеэр тагнуулчид “Хойд Нью-Жерсигийн их сургууль”-ийг байгуулан, элсэлт авнаар 21 хүнийг баривчилж байв. Иймэрхүү ажиллагааны үеэр баривчлагддаг хүмүүсийн ихэнх нь Энэтхэг, Хятадын “оюутан”-ууд байдаг аж.

“Фармингтоны их сургууль”-ийн хувьд элсэлтийн үйл явцыг үнэмшилтэй болгохын тулд тусгай веб болон фейсбүүк хуудас нээж, хичээлийн хөтөлбөр, төлбөрийн мэдээлэл болон сургууль, анги танхимын зургийг тавьжээ. Жилийн төлбөрийн хувьд бакалавр 8500 ам.доллар, мастер доктор нь 11 мянган ам.доллар байв.

Эх сурвалж: ВВС

 

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-03 37.123.160.214

medehiin deedeer medej bgaa naaduul chin horvoogiin muu humuusiin 1 dee indi nar

Avatar

Цolmon 2019-02-03 202.9.42.195

Энэтхэгчүүд маш зальтай улс.тэд мэдэж л бсан бж таараа

Avatar

Зочин 2019-02-03 203.169.49.97

3

Avatar

Зочин 2019-02-03 203.169.49.97

хуурагдсан,жирийн оюутнуудыг ингэж хохироож болохгүй ээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж