Yamaha цахилгаан скутер үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Yamaha цахилгаан скутер үйлдвэрлэнэ

Японы Yamaha Motor компани энэ оны есдүгээр сараас эхлэн байгаль орчинд хор нөлөөгүй, цахилгаан хөдөлгүүртэй скутерийг зах зээлд гаргах болсон тухайгаа мэдэгдлээ.
Sanyo Electric компанийн lithium-ion баттерейгаар цэнэглэгдэх Electric Commuter EC-03 нэртэй цахилгаан скутер нь нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр дунджаар зургаан орчим ажиллаж, 43 км замыг туулах гэнэ. Скутерийг гэрийн нөхцөлд энгийн цахилгааны залгуурт залгаж, цэнэглэх боломжтой ажээ. Автомашин болон мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч нар уг цахилгаан скутертэй замын хөдөлгөөнд оролцож болох юм. 252 мянган иений үнээр худалдаалагдах цахилгаан скутер худалдаанд гарсан эхний жилдээ зөвхөн Япон улсын хэмжээнд нэг мянган хувь борлогдоно хэмээн Yamaha компани тооцоолж байгаа ажээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж