Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүрэгт ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүрэгт ажилдаа оржээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүрэгт ажилдаа оржээ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2019 оны хоёрдугаар сарын  2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 96.7 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авлаа.

Тэрбээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатараас тамгаа хүлээн авч,  өчигдөрөөс /2019.02.02/ эхлэн үүрэгт ажилдаа оржээ. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар шинээр томилогдсон сайд Б.Энх-Амгаланд ажлын амжилт хүсээд зам, тээврийн салбар дахь мянга мянган ажилтан, алба хаагчид, тэдний ар гэрийнхний өмнөөс халуун талархал илэрхийллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗТХ яамны дэд сайд Л.Халтар тэргүүтэй газар хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагууд оролцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам, тээврийн салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарч, зам, тээврийн салбарын хөгжлийг амжилтаар түүчээлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

  • 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
  • 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
  • 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
  • 1999-2003 онд "World Trans” ХХК
  • 2003-2005 онд "Улаан бутан” ХХК
  • 2005-2008 онд "Таван-Эрдэнэ” ХХК
  • 2008-2016 онд "Мишээл групп” ХХК
  • 2008-2016 онд НИТХ
  • 2015-2016 онд "Мишээл экспо”
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2010 онд Алтангадас одон
  • 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2007 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ

Англи, Орос, Хятад

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж