Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ

Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ

Онцгой байдлын ерөнхий газраас  өнгөрсөн хоногт аюулт үзэгдэл, ослын талаарх мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн хоногт Архангай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Увс аймагт бага зэргийн цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

1.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 01-ний 20.51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн есөн алба хаагч, нэг автомашинтай 1.5 км замыг туулан 20.54 цагт очиж, иргэн З-гийн таван ханатай гэр, иргэн Э-гийн таван ханатай гэр, “Гаяа” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг нэг цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин хотхон”-ны баруун талын задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар  сарын 02-ны өдрийн 01.21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 01.26 цагт очиж, иргэн Н-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 02-ны өдрийн 03.19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 14 км замыг туулан 03.34 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй гүний худгийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн зүүн урд талд дулааны шугам сүлжээний худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагч хоёрдугаар сарын нэгний дрийн 16.41 цагт өгсөн. Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 10 км замыг туулан 17.07 цагт очиж, дөрвөн метрийн гүнтэй, 4х4 метрийн хэмжээтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос харьяалал, нэр, нас нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Тухайн иргэний харьяалал, нэр, насыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Бургастайн дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ Ховд сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Истана” загварын суудлын автомашин /том хүн 3, хүүхэд 2, нийт 5 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 02-ны өдрийн 00.08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 80 км замыг туулан 02.00 цагт очиж, 12 минут ажиллаж татан гаргасан аюулгүй болгосон.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж