Шүүх Б.Хурцын нэр төрд халдсан гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Шүүх Б.Хурцын нэр төрд халдсан гэж үзжээ

Шүүх Б.Хурцын нэр төрд халдсан гэж үзжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б. Хурцын гомдлыг Хан-Уул дүүргийн шүүх авч хэлэлцээд, түүний нэр төрд УИХ-ын нэр бүхий гишүүд халдсан, гүтгэсэн гэж үзжээ.

Болсон явдлыг эргэн сануулбал, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудал яригдах үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хэвлэлийн бага хурал зарлаж, түүнийг С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт буруутгасан, мөн Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад гол толгойлсон хүн гэж мэдээлснийг тэрбээр нэр төрд халдсан гэж үзээд шүүхэд хандсан байдаг.

Тэгвэл шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг түүний нэр төрд нь халдсан болохыг тогтоосон байна. Мөн Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан Д. Энхбат, Д. Цогтбаатар нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж