Францууд 12 дахь долоо хоногтоо жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

Францууд 12 дахь долоо хоногтоо жагсаж байна

Францууд 12 дахь долоо хоногтоо жагсаж байна

Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг эсэргүүцэхийн сацуу ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийг шаардсан Францын “шар хантаазтнууд” өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 17-оос хойш бямба гариг бүр жагсаж байгаа билээ. Үүнээс хойш ганц ч долоо хоног өнжихгүй жагссаар 12 дахь бямба гаригтаа Францын ард иргэд жагсаал цуглаанаа идэвхтэй зохион байгуулсаар байна.

Жагсагчид нь Францын жолооч нарын машиндаа заавал авч явах ёстой шар хантаазыг бэлэг тэмдгээ болгосны учир “шар хантаазтнууд /gilets jaunes/ хэмээн нэрлэгдэх болсон.

Францын нийслэл Парис болон бусад хэд хэдэн хотод өчигдөр /2019.02.03/ жагсаал цуглаан өрнөжээ. Парис хотын төвд жагссан жагсагчдын шаардсан гол зүйл нь Ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцруулах байв. Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр өчигдрийн жагсаалд орон даяар 58 мянга 600 хүн оролцсон нь урьд өмнөхөөсөө буурсан үзүүлэлт юм.

Анх шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, жагсаал хөдөлгөөнийг эхлүүлсэн “шар хантаазтнууд” яваандаа цалинг нэмэгдүүлж, татварыг багасгах, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах зэрэг өөрчлөлт шинэчлэлт хийхийг Засгийн газраасаа шаардаж эхэлсэн юм. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “шар хантаазтнуудын жагсаал” эхэлснээс хойш 10 хүн нас барж, 1700 иргэн болон 1000 гаруй цагдаагийн алба хаагч бэртэж, гэмтсэн байна.

Холбоотой мэдээ

Э.Макрон Үндэсний их хэлэлцүүлэг эхлүүлэв

Э.Макрон Үндэсний их хэлэлцүүлэг эхлүүлэв

Ард иргэдийнхээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн сараас эхлэн орон даяар гурван сарын турш үргэлжлэх “Үндэсний их хэлэлцүүлэг”-ийг эхлүүлсэн билээ. Гэвч Францын ард иргэдээс нэгдүгээр сарын эхээр авсан судалгаагаар Э.Макроны чансаа өмнө нь байгаагүйгээрээ багассан аж. Тиймээс түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх найдваргүй болсон хэмээн олон шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж