АНУ пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.03-нд нийтлэгдсэн

АНУ пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарахаа мэдэгдлээ

АНУ пуужин устгах гэрээнээс албан ёсоор гарахаа мэдэгдлээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баасан гаригт /2019.02.01/ ОХУ гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчиж байгаа учир тус улс тэртээ 1987 онд ОХУ-тай байгуулсан Пуужин устгах гэрээнд заасан үүргээ биелүүлэхээ зогсоож байгаа тухай мэдэгдсэн. Мөн удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгээ ч хэлээд байсан. Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр АНУ-ын Төрийн департментийн вэбсайт дээр АНУ тус гэрээнээс албан ёсоор гарч буй тухай мэдэгдлийг байршуулжээ. Гэрээнээс бүрэн гарах үйл явц зургаан сар үргэлжлэнэ гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ зогсооно гэсэн Майк Помпеогийн мэдэгдэлд ОХУ ч мөн адил хариу барьж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдээд байсан юм.

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээ нь дэлхий түүхэн дэх анхны бүхэл бүтэн нэг ангиллын зэвсэг устгах баримт бичиг болсон юм. Гэрээний талууд буюу АНУ болон ОХУ ойрын болон дунд зайн тусгалттай баллистик пуужингууд, тэдгээрийг хөөргөх болон дагалдах бусад хэрэгслээ устгах, дахин ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэхгүй байхаар тохиролцсон. Энэ гэрээг 1987 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Рейган, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёв нар үзэглэж байжээ.

Эх сурвалж:SPUTNIKNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж